card

Хотхондоо спорт цогцолбортой байх давуу талууд

 

 

 

 

 

Гүйлт

Хамгийн хямд мөн үр дүнтэй аргаар эрүүл мэнддээ анхаарах арга зам бол гүйлтээр хичээллэх.  Гүйх нь таныг хөдөлгөөний дутагдлаас сэргийлэхээс гадна, илүүдэл жинг хасч, булчингийн үйл ажиллагааг болон эрүүл мэндийг тань сайжруулдаг. Мөн зүрхний үйл ажиллагааг идэвхжүүлж, биен дэх цусны урсгал, хүчилтөрөгчийн хэмжээ ихэсгэдэг байна. Гүйлтээр хичээллэж байгаа тохиолдолд таны даралт багасч, ясны бүтэц сайжирч хожим ясны сийрэгжилт болно гэж санаа зовних хэрэггүй болох юм. Хэрэв та гүйж эхлэх гэж байгаа бол биед эвтэйхэн даавуун хувцас өмсөн эхний хэдэн минут алхан өөртөө ачаалал хэт их өгөхгүйгээр бага багаар хурдаа нэмж биеэ дасгах хэрэгтэй. Гүйж дууссаныхаа заавал ус ууж , алдсан шингэнээ нөхөх хэрэгтэй бөгөөд гүйж байхдаа ч бага бага балгах ёстой бөгөөд амьсгалаа мөн зөв авах нь чухал ба амаараа амьсгалж, амьсгалаа гаргаж байх нь таны булчинд хүчил төрөгчийг бэлэглэдэг байна. Ихэнх хүмүүс автомашинаас зайдуу ногоон байгууламжид гүйхийг чухалчилдаг.  Мандала гарден хотхоны хувьд Монголдоо хамгийн урт буюу гүйлтийн болон дугуйн замыг 4 метр өргөнтэй, 1 метрийн урттай байхаар төлөвлөсөн нь дугуй сонирхогч, эрүүл мэнддээ анхаардаг хэн бүхний сонголт байх болов уу.

Усан спорт

Спортын төрлүүдээс хүний биед хамгийн сайн нөлөөлж, тэсвэр хатуужилтай, эрүүл чийрэг, гоо сайхан болгодог төрөл нь усан спорт юм. Усанд сэлэх нь биеийн галбирыг засч, зүрхний булчингийн үйл ажиллагааг сайжруулж, хүчилтөрөгчийг булчингуудад тарааж цусны эргэлтийн системийг сайжруулдаг идэвхтэй үйл ажиллагаа гэж анагаах ухаанд үздэг. Усанд сэлэхэд хүний бие хэвтээ тэнхлэгт байрлах тул сээр нурууны яс үеүдээр дарах биеийн жингийн ачаалал арилж, нурууг тэнэгэр байлгах, биеийн тэнцвэрийг хадгалж байх үүрэг ноогддог, нурууны булчингуудад ирэх энэ ачааллыг ашиглан нурууны бөгтөр, гэдгэр, муруй, хазгай хэвшил гэмтлийг эмчилдэг байна. Манай хотхоны спорт комплекст мөн усан бассейныг сүүлийн үеийн орчинг бүрдүүлэн байгуулж буй юм.

 

Иога

Сэтгэлийн амар амгаланг олж, аз жаргалтай байх улмаар төгс бие галбиртай болох  нь иогоор хичээллэдэг хүмүүсийн гол зорилго байдаг. Иог хийснээр хүний биеийн бүхий л хэсгийн мэдрэлүүд сэргэж, цусны урсгал, энергийн урсгал, тунгалагийн урсгал сайжирч энергийн хүрдүүд нээгдэж, хүний гэрлэн бие цэвэрлэгддэг. Ингэснээр хамгийн гол нь стресс бухимдал, сөрөг муу бодолгүй болж, сэтгэлийн амар амгаланг мэдэрдэг бөгөөд амьдралын бүхий л зүйлд хандах хувь хүний хандлагыг өөрчилдөг байна.Мандала гарден хотхон нь эзэгтэй, бүсгүй таны хичээллэх гайхалтай Иога заалыг мөн тохижуулж байна.

 

Фитнес

Эрүүл амьдралын хэв маяг, төгс бие галбирыг олж авахын бид эрэл хайгуул хийсээр л байдаг. Яг ямар дасгал булчин хөгжүүлэхэд илүү үр дүнтэй байна, хаана, юу хийвэл хурдан жин хасах вэ, яаж хоолловол булчингийн масс нэмэх вэ гэх мэтчилэн олон асуултууд ар, араасаа ундарсаар байдаг. Тэгвэл энэахүү бүх асуултад хариулах мэргэжлийн багштай фитнесийг Мандала гарлен хотхон оршин суугчиддаа санал болгож байна.

 

Сагсан бөмбөг

Богино хугацаанд оновчтой шийдвэр гаргахад хүсэгчдийн хичээллэх спорт бол яахын аргагүй сагсан бөмбөг. IQ болон EQ-г сайжруулдаг багийн спорт юм. Дээрх спортын төрлүүдээс гадна таны хүсэл сонирхол, эрмэлзлэлд нийцсэн төрөл бүрийн дугуйлан хичээллэж, багачууд хүүхдүүд маань өөрсдийн нас насны ангилллаар шийдэж өгсөн тоглоомын талбайд тоглон, спортоор хичээллэж гэр бүлээрээ эрүүл чийрэг, эрч хүчтэй, спортлог, халуун дулаан харилцаатай байх бүхий л боломжийг Мандала гарден хотхон цогцлоож байна.

Гүйлтээр хичээллэх

Өглөө эрт гүйснээр хүний биеийн булчин, зүрхний ажиллагааг маш сайн дасгалжуулахын зэрэгцээ хамгийн төгс боловсорсон байгалийн чичиргээт гимнастик юм. Гүйхэд хүний бүх эрхтэн, зүрх, ходоод, элэг, бөөрийг массажилж байхаар байгалиас зохицолдсон байдаг. Нэг үгээр хэлбэл байгалиас бидэнд үнэгүйгээр олдсон төгс эмч гэж ойлгож болно. Гүйлт танд ямар ач тустайг дурьдъя.

1.Гүйлт нь эдийн засгийн ач холбогдолтой. Гадаа, эрүүл агаарт гүйх нь ямар ч үнэ төлбөргүй. Гүйлт нь эрүүл мэнддээ анхаарал тавих хялбар шийдэл. 

2. Гүйлт нь суугаа хөдөлгөөнгүй байдлаас хуримтлагдсан уур уцаар, стресс, хорт бодисыг шатааж үгүй болгоно.

3. Гүйхэд биеийн бүх булчин зэрэг ажиллаж жигд хөгжинө.

4. Гүйлт нь тархины үйл ажиллагааг сэргээж, ялангуяа ухаан бодлоо төвлөрүүлж сурахад тусалдаг.

5. Гүйлт ажлын үр бүтээл өндөрсгөж ачаалал даах чадвар нэмэгдүүлнэ.

6. Гүйлт нь тэвчээр, урам зориг бэлэглэж өөрийгөө ялан дийлэх хөтөч болно.

7. Гүйлтээр өөдрөг, урам зоригоор дүүрэн олон сайхан найз нөхөдтэй болно гэхчилэн маш олон ач холбогдолтой.

Гүйлт нь хувь хүний хөгжилд ч нөлөөлдөг. Тухайлбал өөрийгөө ялан дийлэх, төвлөрөх, баригдмал сэтгэлгээг давах, дадал бий болгох, эрүүл мэнд гэхчилэн таны бодосноос ч гайхалтай үр дүнг танд өгнө.

Харин гүйлтийн техникийн хувьд зөвхөн хамраараа амьсгал авч гаргах хэрэгтэй. Хөлийнхөө өлмийг эхлээд газарт буулгаж, маш хөнгөн гүйх хэрэгтэй. Өсгий дээрээ буулгавал бие доргиж, сөрөг нөлөө үзүүлнэ. Гараа чөлөөтэй хөдөлгөж, хэт чангалж болохгүй. Биедээ хэт ачаалал өгч, өөрийгөө зовтол гүйлгүйгээр, жаахан ядраах төдий ачаалал өгөхөд л болно. Анх гүйхэд бие буларч хөндүүр болох нь хэвийн үзүүлэлт юм.

Гүйлтээр хичээллэж байгаа тохиолдолд таны даралт багасч, ясны бүтэц сайжирч хожим ясны сийрэгжилт болохоос урьдчилан сэргийлж чадна.

Физиологийн хувьд сайн нөлөөтэйгөөс гадна сэтгэцийн эрүүл мэндэд ч сайнаар нөлөөлдгийг эрдэмтэд аль хэдийн тогтоожээ. Хэрэв та гүйхээр шийдсэн бол доорх зөвлөгөөг дагаарай. Анхлан гүйж эхэлж байгаа хүмүүст мэргэжлийн багш нар гол төлөв найман долоо хоног төлөвлөгөөний дагуу хичээллэхийг санал болгодог байна.

 

Унадаг дугуйгаар хичээллэх

Хүмүүс янз бүрийн шалтгаанаар унадаг дугуй унадаг, тэдний хувьд спорт, эрүүл мэнд, хөдөлгөөний дутагдлаас салах, түгжрэлээс зайлсхийх гэх мэт олон шалтгаан бий…

Гэхдээ шалтгаан ямар байх нь чухал биш – таны гаргасан шийдвэр тань л зөв юм шүү.

1. Таны булчин ажиллана Дугуй унахад биеийн бүхий л булчин ажиллана гэхэд буруудахгүй. Долоо хоног та идэвхигүй байхад булчингийн 50 хувь сулардаг тул таны эрүүл мэндэд муугаар нөлөөлнө. Хөл, нуруу, гэдэс, мөрний булчинг байнга ажиллуулж бай – дугуй уна.

2. Та эх дэлхийдээ туслаж байна Унадаг дугуй бага зай эзэлнэ, агаар бохирдуулахгүй, тэгээд ч явганаар явснаас 3 дахин илүү хурдан явна.

3. Нуруу нугасны өвчин үгүй болно Дугуй унаж байхдаа нуруугаа зөв байрлалд байлгах нь маш чухал: дугуй унах хөдөлгөөнд нурууны доод хэсгийн булчин ажилладаг бөгөөд булчингийн чилээг багасгаж стресс тайлна.

4. Үе мөчний өвчнөөс хамгаална Дугуй унахын бас нэг сайн тал бол та үе мөчний өвчнөөр шаналахгүй. Үе мөчний эргэлдэх зөөлөн хөдөлгөөн нь артроз үүсэх нөхцлийг багасгана.

5. Дотоод тэнцвэрийг сайжруулна Унадаг дугуй унаснаар таны бие даралт болон сулрах тэнцвэрээ барьж сурна. Идэвхитэй хөдөлгөөнөөс гадна тэнцвэр барих гэдэг бол чухал зүйл шүү.

6. Стресс тайлна Тойрох нэгэн хөдөлгөөн нь таны сэтгэл санааны тогтворгүй байдлыг тэнцвэржүүлнэ. Мөн дугуй унаснаар таны гормоны тэнцвэрт байдал хадгалагдана.

7. Зүрхний үйл ажиллагаа сайжирна Идэвхигүй байдал зүрхэнд муугаар нөлөөлдөг. Дугуй унахад зүрх нэгэн хэмд ажиллах тул зүрхний булчингууд идэвхитэй ажиллана. Байнгын тогтмол дугуй унадаг хүн зүрхний өвчлөлөөр өвдөх эрсдэл буурдаг байна.

8. Цусны эргэлт сайжирна Биеийн тамираар хичээллэдэггүй хүний амьсгалын хэмнэл алдагдаж цусны эргэлт мууддаг. Дугуй унаснаар уушгины багтаамж нэмэгдсэний үндсэн дээр хүний биед ирэх хүчилтөрөгчийн хэмжээ нэмэгдэнэ. Ингэснээр цусны эргэлт сайжирч та улам их хүч тамирыг мэдрэх болно. 9. Цусны даралт хэвийн болно Унадаг дугуй тогтмол унаад байвал таны цусны даралт хэвийн хэмжээнд байх болно.

10. Өөх тос багасна Дугуй унаснаар та хуримтлуулсан өөх тосоо хайлуулах бөгөөд “сайн” болон “муу” холестириний хэмжээ тогтворжих юм. Ингэхээр ирээдүйд илүүдэл жингийн асуудалгүй болох нь.

11. Таны ачаалал даах чадвар нэмэгдэнэ Дугуй унахад таны бие ядрахгүйгээр байнга ачаалал авч байдаг тул таны ядаргаа арилж цаашид аливаа ачааллыг даах бүрэн чадвартай болно.