card

МАНДАЛА ГАРДЕН ХОТХОНЫ ТАНИЛЦУУЛГА

Мандала гарден хотхон нь Улаанбаатар хотын шинэ суурьшил, төлөвлөлтийн “А” зэрэглэлийн бүсэд ХУД-ийн 4-р хороо, Арцатын аманд  10 га газарт байрлах бөгөөд хүний хэрэгцээг цөм хангах худалдаа үйлчилгээ, цэцэрлэг, сургууль, эмнэлэгтэй ойр төлөвлөгдсөн. Баруун зүгт олон улсын нисэх онгоцны буудал, зүүн зүгт хотын аль ч бүсрүү цаг алдалгүй зорчих сонголт бүхий замтай холбогдсон. Олон улсын сургалтын стандартыг Монгол улсад дэлгэрүүлж буй Англи стандарт British school, Их наран Япон улсын Сакура сургууль, Монголын топ 10 сургуулиудын нэг Шинэ үе сургуулиудад Мандала гарден хотхоны ирээдүй болсон хүүхэд залуучууд зорчиход ойр байршилтай.

Хотхонд баригдах байгууламжууд

AWT gardening гэж юу вэ?

Дэлхийн хөгжил өсөн нэмэгдэхийн хирээр хүний шууд болон шууд бус үйл ажиллагааны нөлөөгөөр байгаль орчинд тулгамдсан олон асуудал бий болсоор байна. Нэн түрүүнд цөлжилт, агаарын бохирдол, ундны усны нөөц, устаж үгүй болж байгаа амьтад зэрэг нь байгалийн тэнцвэр хийгээд хүн төрөлхтөний ирээдүйд аюул учруулж байна. Манай дэлхийн 70 хувь нь усаар бүрхэгдсэн байдаг ч зөвхөн 2,5 хувь нь цэнгэг ус.

Гэвч ихэнхи нь мөнх цас, мөс хэлбэрээр байдаг бөгөөд дөнгөж 0,25 хувь нь л ашиглагдах боломжтой. Дэлхий дээрхи 3 хүн тутмын нэг нь ундны усны хомсдолд орж, дэлхийн хүн амын 5/1 нь ус хомсдолтой бүсэд аж төрдөг гэсэн судалгаа байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр дэлхий дахинд ходоод, уушги, элэг, нойр булчирхайн хорт хавдраар өвчлөгсдийн тоо эрчимтэй нэмэгдэж байгаагийн нэг шалтгаан нь агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэнтэй холбон тайлбарлаж байна.  Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулахад ой мод хамгийн чухал үүрэгтэй. Мод ургамал нь агаарын чийгшлийг 4-7% ихэсгэхээс гадна  зуны улиралд шороо тоосны 50% өвлийн улиралд 40% -ийг өөртөө шингээж агаар цэвэрлэдэг.