Улаанбаатар хотыг хөгжүүлэх төлөвлөгөөний дагуу Яармаг нь Хотын шинэ төв болон хөгжиж буй билээ. Цаашид хотын шинэ төвийн авто замын сүлжээг сайжруулж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчмийг нэмэх олон ажлыг хотын төлөвлөгөөнд тусгажээ. Энэ хүрээнд Яармагийн Арцатын аманд баригдаж буй “Мандала Гарден” хотхоны доторх авто замын схем болон тухайн бүс орчимд шинээр баригдах авто замын талаарх мэдээлэл хүргэж байна.
1. ЯАРМАГААС ХОТЫН БАРУУН БҮС РҮҮ ШУУД НЭВТРЭХ АВТО ЗАМ, ГҮҮР
Наадамчдын замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто зам, гүүрийг ирэх жил барих гэж байна. Уг ажлын гүйцэтгэгч компани сонгон шалгаруулалтаар аль хэдийн тодорчээ.
Энэхүү зам, гүүр баригдсанаар Яармагийн зам нь ТЭЦ-4-ийн замтай холбогдож, цааш Энхтайваны өргөн чөлөө рүү холбогдох босоо чиглэлийн зам шинээр бий болох юм. Цаашид уг зам босоо тэнхлэгийн дагуу Баянхошуу дэд төвтэй холбогдох төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл, хотын бусад хэсэгт хүрэх зам илүү дөт болно гэсэн үг.
Одоогоор Яармагаас хотын төв орохын тулд Сонсголонгийн гүүр, Яармагийн гүүрийг давах гэсэн хоёр сонголт буй билээ.
2. ХУРДНЫ ЗАМ
Хөшигийн хөндийн хурдны зам одоогоор Яармагийн товчоо хүртэл үргэлжилж буй билээ. Цаашид Богд уулын ам дагуу хурдны замыг үргэлжлүүлж барихаар Яармагийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгасан. Энэхүү хурдны замтай “Мандала Гарден“ хотхоны урд хэсгээр баригдах зургаан эгнээ бүхий авто зам шууд холбогдох юм. Ингэснээр “Мандала Гарден” хотхоны оршин суугчид баруун тийшээ “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудал, Зуунмод, Мандалговийн авто замтай шууд холбогдох дөт замтай болох юм. Харин зүүн чиглэлд уулын замтай холбогдож Зайсан, Баянзүрхийн товчоо хүрэх боломж нээгдэхээр байна.
3. “МАНДАЛА ГАРДЕН” ХОТХОН ДОТОРХ ОРЦ ГАРЦ
“Мандала Гарден” хотхоны авто зам нь хотхоны гадна тойргийн дагуу хоёр урсгалтай, дөрвөн эгнээ замтай байх юм. Энэхүү авто замын тойрогтой ил зогсоолын схемийг уялдуулж, авто замын тойргийн дагуу хотхоны гадна талд төлөвлөжээ. Ил зогсоолын тоог хангалттай тоогоор төлөвлөсний сацуу “Ухаалаг нэвтрэлтийн систем” нэвтрүүлсэн байна. Хамгийн гол нь, авто замын схемийн тойрог дагуу дөрвөн цэгт орц, гарцтай байх учраас урсгал сөрөх, зам дагуу байршуулсан автомашинаас үүдэж хөдөлгөөний эрчим буурах, хотхон дотроо түгжрэх, орц гарцаар нэвтрэхэд цаг алдах зэрэг асуудал үүсэхгүй юм.