Ногоон технологи, эрчим хүчний хэмнэлттэй шийдлүүдийг нэвтрүүлэх нь зөвхөн дэлхийн бус, улс орон бүрийн тогтвортой хөгжлийг хангахад чухал түлхэц болж байна. Манай улсад ч мөн адил байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний үр ашигтай барилга байгууламжуудыг дэмжих бодлого хэрэгжиж эхэлж байна. Энэ хүрээнд арилжааны банкнууд Ногоон зээлийн бүтээгдэхүүн санал болгож эхэлсэн билээ.
- НОГООН ЗЭЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?
Ногоон зээл гэдэг нь байгаль орчинд эерэг нөлөөтэй, эрчим хүчний хэмнэлттэй шийдлүүдийг дэмжих зорилгоор олгогддог санхүүгийн бүтээгдэхүүн бөгөөд эрчим хүчний хэмнэлттэй, ногоон барилгуудыг бага хүүгээр худалдан авах боломжтой зээл юм.
- НОГООН ЗЭЭЛИЙН ОНЦЛОГ?
Бага хүүтэй, урт хугацаатай эргэн төлөлт: Энгийн орон сууцны зээлтэй харьцуулахад бага хүүтэй, урт хугацаатай, орон сууцны талбайн хэмжээ харгалзахгүй олгогдог гэдгээрээ давуу талтай.
Эрчим хүчний зардлыг бууруулах: Ногоон зээл нь зөвхөн эрчим хүчний хэмнэлттэй орон сууцанд олгогддог тул эрчим хүчний хэрэглээг бууруулж, байгаль орчны бохирдлыг багасгах, мөн урт хугацаандаа эдийн засгийн хэмнэлт гаргах зэрэг олон талын үр өгөөжийг бий болгодог.
Байгаль орчинд ээлтэй амьдрах орчин бүрдүүлэх: Ногоон зээлийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь зөвхөн зардлыг бууруулаад зогсохгүй байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг багасгаж, тогтвортой хөгжлийн суурийг тавихад хувь нэмэр оруулдаг.
Мандала Гарден хороолол нь байгаль орчинд ээлтэй шийдлүүдийг нэвтрүүлсэн төдийгүй оршин суугчдын тав тух, эрүүл, аюулгүй амьдрах орчинг бүрдүүлснээрээ онцлог юм. Энэхүү хороолол нь таны амьдралын чанарыг дээшлүүлэхийн зэрэгцээ байгальд эерэг нөлөө үзүүлэх оновчтой сонголт болж чадна. Түүнчлэн, та хамгийн уян хатан, төлбөрийн таатай нөхцөл болох Ногоон зээлээр орон сууцтай болж, ирээдүйдээ хөрөнгө оруулах боломжтой.