ХЭНИЙГ Ч ЯЛГАВАРЛААГҮЙ ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙГ ОРОН СУУЦНЫ ХОТХОНД ЦОГЦЛООХ НЬ

A- A A+
ХЭНИЙГ Ч ЯЛГАВАРЛААГҮЙ ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙГ ОРОН СУУЦНЫ ХОТХОНД ЦОГЦЛООХ НЬ

Хувьсан өөрчлөгдөж, өдрөөс өдөрт өнгө зүс нь доройтож буй эх дэлхийгээ хамгаалж, хайрлах үүднээс Нэгдсэн Үндэстний Байгууллага 2030 он хүртэл хэрэгжүүлэх Тогтвортой Хөгжлийн 17 зорилго дэвшүүлсэн байдаг. Үүний 11 дүгээр зорилт нь Хэнийг ч ялгаварлаагүй, тогтвортой хот суурин газар бий болгох билээ.

Дэлхий нийтээр хэрэгжүүлж буй Тогтвортой Хөгжлийн Зорилгод Монгол улс нэгдэж, Улаанбаатар хотын түвшинд хэрхэн хэрэгжүүлэх талаар зурагласан байдаг.

Элбэг дэлбэг, байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрах байдлыг хангаж, эх дэлхийнхээ байгалийн нөөц, уур амьсгалыг хойч үеийнхээ төлөө хамгаалах Тогтвортой Хөгжлийн үндсэн зорилгод нийцүүлж хотоо хөгжүүлэх, бүтээн байгуулалт өрнүүлэх нь өнөөдөр нэн чухаг зүйл болоод  буй билээ.

2030 он хүртэл Хэнийг ч ялгаварлаагүй хот бий болгох зорилгод  холбогдох төрийн байгууллагууд, их, дээд сургууль, төрийн бус байгууллага болон бусад байгууллага, иргэд олон нийт хамтдаа анхаарч, гар бие оролцож байна.

Үүний нэг тод жишээ нь, Монкон Констракшн компанийн хэрэгжүүлж буй “Мандала Гарден” хотхон билээ.  Тогтвортой Хөгжлийн Зорилгыг дэмжиж, нийгмийн хариуцлагын хүрээнд  ирээдүй хойч үедээ эрүүл, аюулгүй амьдрах орчныг өвлүүлэн үлдээж, экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад чиглэсэн Animal, Water, Tree гэсэн агуулгатай AWT үзэл баримтлалаар “Мандала Гарден” хотхоныг барьж байна.

Хэнийг ч ялгаварлаагүй хот суурин газар бий болгох зорилгод тусгасан дараах долоон зорилтод Мандала Гарден хотхон хэрхэн нийцэж буйг сонжицгооё. 

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГО

11. ХЭНИЙГ Ч ЯЛГАВАРЛААГҮЙ ХОТ, СУУРИН ГАЗАР БИЙ БОЛГОХ

Зорилт 11-1. Худалдан авах чадварт нийцсэн байр сууц

Худалдан авах чадварт нийцсэн орон сууц гэдэг нь иргэдийн төлбөрийн чадвар төдийгүй зах зээлийн үнэтэй уялдсан үнэ санал болгохыг хэлж буй хэрэг. Тухайн орон сууцыг барихад ашигласан материал, зардал, хотхон төлөвлөлт зэргийг тооцоолоход “Мандала Гарден” хотхон нь харьцангуй бага үнэ санал болгодог аж. Түүнчлэн цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэн нь өссөөр байх хөрөнгө оруулалтад нийцсэн үнийг “Мандала Гарден”-д тогтоожээ.

Зорилт 11-2. Бүх насны иргэдэд хүртээмжтэй нийтийн тээврийн тогтолцоо

Зөвхөн хотхоны оршин суугчдад зориулсан нийтийн тээврийн үйлчилгээ нэвтрүүлж, хотхоноос төв зам, төв замаас хотхон чиглэлд үйлчилнэ. Мөн “Мандала Гарден” хотхоны хойд талд шинээр баригдах төв зам дагуу нийтийн тээврийн үйлчилгээ нэвтэрнэ гэдэг хүлээлт буй. 

Зорилт 11-3. Тогтвортой хотжилт, иргэдийн оролцоотой суурьшлын бүс төлөвлөлт 

Улаанбаатар хотод гадна тохижилт бүрдүүлээгүй дан барилгаас бүрдсэн орон сууц олноор баригдаж байна. Ийм төрлийн орон сууц нь бага насны хүүхэдтэй, өндөр настантай гэр бүлд таатай орчин бий бүрдүүлээгүй байдаг. Харин амьдрах орчныг цогцоор нь шийдвэрлэж, тохижилт бий болгосон орон сууцанд хүн насан туршдаа амьдрах боломжтой. Ийм төрлийн орон сууцаар хүний амьдралын 360 хэмийн эргэлт буюу бүхий л цаг үед тохирох цогц төлөвлөлттэй “Мандала Гарден” хотхоныг нэрлэж болно. Үүгээрээ Мандала Гарден хотхон нь хот доторх хотхон төлөвлөлтийн жишиг болж буй билээ.

Зорилт 11-4. Дэлхийн соёлын болон байгалийн үнэт өвийг хамгаалах 

Хүүхэд багачуудад хүн байгалийн уялдаа холбоог танин мэдүүлэх, ан амьтдыг хайрлах төлөвшил олгох зорилготой ховордсон ан амьтдын хөшөө дурсгалыг “Мандала Гарден” хотхонд байгуулна. Энэ нь AWT үзэл баримтлалын Animal хэмээх агуулгын илэрхийлэл билээ.

Зорилт 11-5. Байгалийн гамшгаас үүдсэн  хор уршгийг бууруулах

Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэх үед оршин суугчдад зориулсан талбайг барилгын компаниуд тэр бүр төлөвлөж чаддаггүй. Байгалийн гамшгаас үүдэлтэй хор уршгаас сэргийлэхийн тулд Монкон Констракшн компани хотхоны төв хэсэгт байгуулах усан байгууламжийн хэсгийг газар хөдлөлтийн үед оршин суугчид Цуглах талбай болгохоор давхар төлөвлөсөн байна.   Энэ хэсэг нь газар хөдлөлтийн үед дээрээс ямар нэгэн барилга байгууламж нурж унах эрсдэлгүй бүс юм. Мөн үерийн уснаас сэргийлэх инженерийн шугам сүлжээг барьж байна.

Зорилт 11-6. Хотжилтоос үүдэлтэй байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах

Орон сууцны засвар үйлчилгээнээс үүдэлтэй сөрөг нөлөөллийг бууруулахын тулд монголдоо анхдагч нүхэн гарцтай инженерийн шугам сүлжээний байгууламжийг бариад байна. Ингэснээр газар доорх шугам сүлжээ рүү чөлөөтэй нэвтэрч, засвар үйлчилгээг тухай бүрд нь газар ухаж, хөрс эвдэлгүйгээр хийх боломжтой болжээ. 

Энэхүү нүхэн гарцад бохирын ус зайлуулах шугам хоолой ч байрлах юм. Бохирын ус зайлуулах шугам гэмтсэн тохиолдолд тухайн шугам хоолойгоор урсаж буй бохирдол шууд хөрсөнд нэвчиж, хөрсний бохирдол үүсгэх аюултай байдаг. Харин бетоноор хучигдсан нүхэн гарцан байгууламжтай үед ийм аюулаас бүрэн сэргийлэх юм. 

Зорилт 11.7 Бүх насны иргэдэд хүртээмжтэй ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбайгаар хангах

Хотхоны нийт талбайн 70 хувьд ногоон байгууламж төлөвлөсөн нь өндөр зэрэглэлийн хотхонтой дүйцэхүйц хэмжээний төлөвлөлт болжээ.

Зорчих хэсэг, амрах талбайг тусад нь төлөвлөсөн учраас аюулгүй гэдэг зорилтыг бүрэн хангаж байна. Монголд хэрэгжиж буй төслүүдээс хамгийн том хэмжээний буюу 15 га талбайг Мандала гарден хотхон хамарч буй билээ. Ийм том хэмжээний хотхоны аль ч хэсэг рүү автозам дамжин өнгөрөлгүйгээр хүрэх зам, гүүр, нүхэн гарцыг төлөвлөсөн байна. Ингэхдээ тусгай хэрэгцээт иргэн, өндөр настнууд чөлөөтэй зорчих боломжтойгоор барьж буй билээ.

 

 

Эх Сурвалж: https://sdgs.un.org/goals/goal11