Олон мянган жилийн турш интерьер дизайны чиг хандлагыг бидний дотоод амар амгаланг олох оролдлогод гоо зүйн туслах хэрэглэгдэхүүн болгон ашиглаж ирсэн. Ялангуяа цар тахал дэгдсэн эдгээр жилүүдэд интерьер дизайн бидний урам зориг авах тайвшралыг мэдрэх өөр нэгэн хэрэгсэл болсон байна. Алдарт Vogue сэтгүүлд дурьдсанаар интерьерийн чиг хандлагийн тухайд илүү байгальтай ойр, хуучны хэв маягыг хослуулсан хандлага зонхилж байгаа ба ямар элемэнтүүдийг ашиглаж байгаа талаар доор дурьдлаа.
Браун сүүдэр
Энэ жил 1970-аад онд тренд болж байсан шоколадан бор болон тэмээний цайвар бор өнгө, карамелийн дулаан өнгө эргэн ирлээ. Яг л бага насны дурсамжыг санагдуулам бор өнгө таньд илүү тайван мэдрэмжийг өгөх болно.
Байгалын өнгө аястай гадаргуу ба объектууд
Цар тахлын нөлөөллөөр бид гэртээ ихэнх цагаа өнгөрөөж байгаа тул байгалыг санагдуулам өнгө төрхийг 2022 онд интерьертээ тусгах болсон байна. Түүнчлэн чулуун эдлэл, терракотта, гантиг, травертиныг арын налуугаас эхлээд ванн, тавилгад ашиглаж байгаа ажээ. Эдгээр органик материалын шинж чанар нь тайвшруулах, мэдрэмж өгдөг төдийгүй нүдийг амраах увидастай гэнэ.
Уран баримал ба муруй тавилга
Муруй хэлбэр аюулгүй, тайван мэдрэмжийг төрүүлдэг. Ийм учираас хүмүүс энэхүү муруй хэлбэрийг 2022 онд тавилга, архитектурын томоохон чиг хандлагад тусгасаар байгаа аж.
Гипс ба шохойн хана
Эртний уран барилгад түлхүү ашигладаг байсан гипс болон шохойн хана энэ жил ч энгийн атлаа тансаг мэдрэмжийг төрүүлсээр байгаа билээ.
Арьс ширэн тавилга, бүрээс
Баялаг өнгөтэй арьс нь хүйтэн металлыг нөхөж, ашиглалтын явцад элэгдэж, цаг хугацааны явцад түүхийг өгүүлэх чадвартай байдаг.
Урлагийн бүтээл
Жил бүр шинэчлэгддэг ч сэргэн мандалтын гайхалтай үндсэн шинжийг агуулсаар байдаг уран зураг, уран баримал гэрийн онцлох чимэг болсоор байна.
Материал ба дизайны хэв маягийг холих
80-аад оны сүүл, 90-ээд оны эхэн үеийг санагдуулах хандлага бий болж байна. Энэ үед зонхилох хоёр чиглэл байжээ. Нэг натурал буюу цагаан, цөцгий, хар байгалийн мод, угаасан маалинган даавуу, хар цагаан гэрэл зурагтай холилдсон төрх. Нөгөө нь зэвэрдэггүй ган, олон өнгийн схем, өнгө хаалттай холилдсон бараан элэментүүд. Этторе Соттассын хэв маягийг өдөөдөг авангард баримлын зарим элементүүд ч мөн байгтаж байгаа ажээ.