Шинэ орон сууц худалдан авахдаа юуг анхаарах вэ?  

A- A A+
Шинэ орон сууц худалдан авахдаа юуг анхаарах вэ?  

Хуучин байраа шинэчлэх эсвэл эдийн засгийн хямралын үед хөрөнгийн үнэ цэнээ хадгалах сонирхолтой хэн бүхэн үл хөдлөхийн талаар тодорхой мэдээлэл хайж байгаа байх. Уг нийтлэлээр үнэ цэнээ үл алдах үл хөдлөхийг хэрхэн олох, юуг анхаарах талаар мэдээлэл хүргэж байна. 

Цогц төлөвлөлт ба орчин 

Амьдралынхаа ихэнх хэсгийг өнгөрүүлэх орчин тань аюулгүй, ирээдүйд ч үнэ цэнээ алдахгүй байх нь чухал. Энэ хэсэгт орчны төлөвлөлтийг нухацтай харж шийдэх нь олон асуудлыг шийдэх болно.

  • Алхах зам талбай болон хүүхдийн тоглоомын талбай нь машины хөдөлгөөний эрсдэлгүй байх  
  • Сургууль, цэцэрлэгийн хүртээмжтэй байдал.   
  • Ногоон байгууламж  
  • Хороолол, хотхондоо спорт цогцолбор, үйлчилгээний төвүүд байгаа эсэх  
  • Тухайн үйлчилгээний хэсэг нь амьдралын хэв маягт хэр нийцэж байгаа, дуу чимээ болон бусад байдлаар амьдралын хэв маягт сайнаар болон сөргөөр хэрхэн нөлөөлөх вэ? Гэх мэт асуудлыг заавал тооцож үзээрэй. 

Цогц төлөвлөлттэй хотхон нь оршин суугчдыг аз жаргалтай, сэтгэл ханамжтай байлгах тав тухыг хангах, эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх гол хүчин зүйл болдог. Нөгөөтээгүүр хөрөнгийн өсөн нэмэгдэх үнэ цэнийг бий болгодог чухал хөшүүрэг юм. 

Дэд бүтэц 

Энэ хэсэгт орон сууц руу нэвтрэх чадвар болох зам харилцаа, гарц, зогсоол болон дулаан, усны асуудлыг судлах хэрэгтэй. Төвөгшилгүй зорчих боломж өндөр байх тусам цаг хугацаа хэмнэх, стресс бага байх давуу талтай гэдгийг хүн бүр мэдэх биз.

Гэхдээ машинтай болон явган зорчигч, тэрэгтэй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд аль аль нь асуудалгүй гэр рүүгээ орж чаддаг, нийтийн эзэмшлийн тайлбай руу нэвтэрдэг байх нь чухал юм. Ус, дулаан, цэвэр бохир нь төвийн дэд бүтцэд холбогдсон байх нь орон сууцны ашиглалтын зардлыг боломжит хэмжээнд хамгийн бага байлгах давуу талтай. 

Хариуцаж буй компанийн мэдээлэл

Найдвартай байдал, чанартай барилга нь хариуцаж буй компанитай шууд холбоотой байдаг. Тиймээс сонирхож буй үл хөдлөхийнхөө захиалагч болон гүйцэтгэгч компанийн талаар заавал судлаарай.  

Өмнөх төслүүд нь хэр амжилттай явсан, оршин суугчдын сэтгэл ханамж, барилгын одоогийн нөхцөл байдал зэргийг харьцуулж харахад таны сонголтод томоохон түлхэц болох болно.  


Мандала гарден цогцолбор хороолол нь Яармаг, Арцатын аманд 15 га талбайд бүтээн байгуулагдаж буй цогцолбор хороолол юм.  

  • 60% -ийн ногоон байгууламж  
  • Машины хөдөлгөөнгүй, аюулгүй бүс дэхь тоглоомын талбай  
  • Сургууль, цэцэрлэг, үйлчилгээний төвийг цогцоор нь шийдсэн  
  • Zoo garden, Water garden, Forest garden төслүүдийг сургууль, цэцэрлэгтэй холбосон гүүрэн гарц
  • Оршин суугчдадаа зориулсан автобус үйлчилгээ  

Мандала гарден цогцолбор хороололын Water Garden төслийн танилцуулгыг татахыг хүсвэл доорх зурган холбоосоор нэвтэрнэ үү.