“Мандала Гарден” хотхоны төлөвлөлтийг бид жижиг хэмжээний хот төлөвлөлттэй дүйцэхээр хийж байгаа.
Үүнээс өмнө нь манайд “Мандала Гарден” төсөлтэй адил 15 га талбайд төсөл хэрэгжүүлсэн тохиолдол бараг л үгүй болов уу. Ийм хэмжээний талбайд хотхон барихад төдий хэмжээний дэд бүтэц шаардагдаж байгаа. Тиймээс бид инженер, дулаан, цэвэр ус, цахилгааны шугам сүлжээ зэрэг бүгдийг нь барьж байгуулж байна.