МАНДАЛА ГАРДЕН ХОРООЛОЛ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТТЭЙ БАРИЛГЫН ГЭРЧИЛГЭЭГ АВЛАА

A- A A+
МАНДАЛА ГАРДЕН ХОРООЛОЛ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТТЭЙ БАРИЛГЫН ГЭРЧИЛГЭЭГ АВЛАА

Мандала Гарден цогцолбор хороолол нь эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй Олон улсын шаардлагыг хангасан “Ногоон барилга”-ын гэрчилгээг гардан авлаа. Тиймээс эрчим хүчний хэмнэлттэй барилга орон сууцад тусгайлан олгодог "Ногоон зээл" -ээр худалдан авах боломжтой болж байгаа юм.  

 -“Ногоон зээл” гэж юу вэ?   

“Ногоон зээл” гэдэг нь эрчим хүчний хэмнэлттэй, бага энерги зарцуулдаг, байгальд ээлтэй орон сууцанд олгогдог зээл бөгөөд орон сууцны хэмжээ харгалзахгүй бага хүүтэй, урт хугацаатай хамрагдах боломжтойгоороо давуу талтай. Мөн түүнчлэн байгаль орчинд ээлтэй ирээдүйг бий болгоход хувь нэмрээ оруулж буй худалдан авалтын нэг хэлбэр юм.   

-Мандала Гарден хорооллын орон сууцыг “Ногоон зээл”-ээр худалдан авснаар ямар хэмнэлт үүсэх вэ?   

Тухайлбал 94,94 мкв бүхий 3 өрөө орон сууцыг урьдчилгаа 30%-ийг төлөн 180 сарын хугацаатай энгийн болон “ногоон зээл”-ээр худалдан авбал хэрхэн ялгаа гарахыг тооцоолж үзье.   

 

“Ногоон зээл”-ээр орон сууц худалдан авснаар сард 672,033 төгрөгийн хэмнэлт хийх боломжтой болж байгаа юм. 

“Ногоон зээл” нь танд эрчим хүчний хэмнэлттэй “ногоон” барилгад хөнгөлттэй нөхцөлөөр амьдрах боломжийг бүрдүүлэхээс гадна эрүүл мэнд, ирээдүйн байгаль орчинд үзүүлж буй бодит хөрөнгө оруулалт болох юм.   

Та “Ногоон зээл - Эдийн засагчтай өдөрлөг”-т хүрэлцэн ирж, Мандала гарден төсөлтэй танилцан, зээлийн тооцоолол хийлгэх боломжтой.