Залуу гэр бүлүүдийн хамгийн эхний хүсэл нь гал голомтоо бадрааж, өрх тусгаарлах хэрэгцээ байдаг. Нөгөө талаас айл гэр бүрд өөрийн гэсэн орон сууцтай болж, одоо байгаа орчноо сайжруулж илүү тав тухтай, аз жаргалтай амьдрах хүсэлтэй. Гэвч танд орон сууцтай болно гэдэг бүх санхүүгийн хөрөнгөө цуглуулсны үр дүнд орон сууцтай болно гэж боддог уу?
Тэгвэл тун удахгүй Ногоон зээлээр орон сууцтай болох боломжийг танилцуулах өдөрлөг зохион байгуулагдах гэж байна. Хаан банк болон Мандала гарден төслийн баг хамтран 2024 оны 3 сарын 30 болон 31-ний амралтын өдрүүдэд нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж “Ногоон зээлээр” орон сууц худалдан авах талаар мэдээлэл өгөх юм. Тус өдөрлөгт хүрэлцэн ирснээр:
-
Мандала гарден төсөлтэй танилцаж, сонирхож буй орон сууцаа үзэн сонголтоо хийж
-
Төлбөрийн уян хатан нөхцөлтэй танилцаж
-
Банкны эдийн засагчаас зээлийн болон санхүүгийн зөвлөгөө авах
Мөн тус нэгдсэн төлөвлөлттэй Мандала гарден хороололд нүүж ороход бэлэн 1 давхрын орон сууцнаас сонголтоо хийвэл урамшуулалтай гэх мэт олон боломжийг та энэхүү өдөрлөгөөс авах боломжтой.