Гэрийн интерьер дизайн бол зөвхөн гоо зүйн үзэмж биш, амьдралын тав тух, халуун дотно орчныг бүрдүүлэх чухал хэсэг юм. Мандала гарден цогцолбор хороолол нь орон сууцныхаа төлөвлөлт, интерьер дизайныг гэр бүлийн гишүүдийн тав тухыг хангахуйц, ээлтэй байдлыг хослуулан хэрхэн төлөвлөснийг хуваалцъя.
ҮҮДНИЙ ХЭСЭГ
Үүдний хэсэг бол таны гэрийн анхны сэтгэгдлийг бүрдүүлдэг орон зай юм. Тиймээс энэ хэсгийг тухтай, цэвэрхэн, цэвэрлэхэд хялбар байлгахын тулд плита шалтай төлөвлөсөн. Плита нь модон шалтай харьцуулахад ус чийгт хамгийн тэсвэртэй материал юм.
ГАЛ ТОГОО
Гэр бүлийн өдөр тутмын амьдралын нэг төв нь гал тогооны хэсэг байдаг энэ хэсгийг ажлын гурвалжин буюу гал тогооны гурван гол цэг болох угаалтуур, зуух, хөргөгчийг холбосон зохион байгуулалттайгаар төлөвлөгдсөн. Мөн гэр бүлээрээ цуглах хооллох, хоолны ширээ байршуулах том орон зайн төлөвлөлттэй гэдгээрээ бусад орон сууцнаас онцгой.
ЗОЧНЫ ӨРӨӨ
Энэ хэсэг бол зочидтойгоо цуглах, амрах, орон зай учраас гэрэлтүүлэг болон хөшиг тогтоох хэсгийг зөв зохион байгуулах нь чухал. Мандала гарден хорооллын орон сууцны тохижилтод ганцхан гэрэлтүүлэг ашиглахын оронд үндсэн болон нэмэлт гэрэлтүүлгийг хослуулсан. Үндсэн гэрэлтүүлэг нь өрөөг бүхэлд нь гэрэлтүүлдэг байхад нэмэлт гэрэлтүүлэг нь тухайн орчны тодорхой хэсгийг онцгой харагдуулдаг.
УНТЛАГЫН ӨРӨӨ
Мастер унтлагын өрөөнд хамтран ашиглагдах угаалгын өрөөг төлөвлөсөн нь гэр бүлийн гишүүдийн хэрэглээг хөнгөвчлөх, цаг хэмнэх шийдэлтэй.
ТАГТ
Тагтыг зохион байгуулахдаа тав тухыг нэмэгдүүлэх зорилгоор тоос шороо нэвтрүүлэхгүй байлгахаар шилэн хаалтаар хийсэн. Тагтны хаалт болон цонх нь тоос, тоосонцор, үнэр нэвтрүүлэхгүй байх шаардлагыг хангасан 3 давхар шилтэй. Орон сууцны хэмжээнээс хамаарч том, жижиг тагтнуудыг шийдсэн бөгөөд Мандала гарден хорооллын том тагтнууд 3 мкв орчим талбайтай. Тиймээс ямар ч төрлийн тохижилтыг тагтан дээрээ шийдэх боломжтой.
Шилэн фасад нь дулааныг хадгалж, дуу чимээг багасгадаг түүнчлэн тагтны хэсэгт хангалттай гэрэлтүүлэг, цахилгааны залгуурыг байрлуулсан нь тагтыг зөв ашиглагдахуйц орон зайтай байх боломжийг олгоно.
ХҮҮХДИЙН ӨРӨӨ
Мандала гарден цогцолбор хорооллын орон сууц нь эрчим хүчний хэмнэлттэй, аль талаасаа байгалийн нар тусах, агаарын урсгал чөлөөтэй нэвтрэх архитектурын шийдлээр баригдсан гэдгээрээ давуу талтай. Хүүхдийн өрөөний зохион байгуулалтыг хийхдээ агаар сэлгэлт, нарны тусгалыг өрөөнд хангалттай оруулахаар төлөвлөн гүйцэтгэсэн. Ингэснээр хүүхдийн эрүүл мэнд, тав тух, сэтгэл санааны байдалд эерэг нөлөө үзүүлнэ.
ГЭР БОЛ ДОТНО УУР АМЬСГАЛ, САЙХАН ДУРСАМЖ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЮМ.
Танилцуулга татахыг хүсвэл ЭНД дарна уу.
Борлуулалтын албаны утас: 7575-8000
ХУД 23-р хороо, Яармаг, Арцатын ам