Та Монголоос найдвартай орон сууц хайж байна уу?

A- A A+
Та Монголоос найдвартай орон сууц хайж байна уу?

Өнөөдрийн хурдтай өөрчлөгдөж буй нийгэмд найдвартай, чанартай мөн өөрийн амьдралын хэв маягт тохирсон орон сууцтай болох нь амьдралын чухал шийдвэрүүдийн нэг болж байна. 

Хэрэв та ч бас Монголд найдвартай, чанартай, аюулгүй орчныг бий болгосон орон сууцны хотхон  хайж байгаа бол “Мандала Гарден” цогцолбор хорооллыг санал болгож байна.  

Яагаад Мандала гарден хороолол гэж?  

Найдвартай төсөл хэрэгжүүлэгч компани 

Мандала гарден хороолол нь барилгын чанар, аюулгүй байдал, баталгаатай технологийг чухалчилдаг, олон жилийн туршлагатай Монкон констракшн компанийн хэрэгжүүлж буй орон сууцны төсөл юм. Монкон констракшн компани нь Мандала таун, Мандала тауэр, Компорт хотхон гэх зэрэг орон сууцны төслөөс гадна Оюу толгой, CCP1 зэрэг олон улсын төслүүдэд ажилдаг туршлагатай хамт олон билээ. 

 

Нэгдсэн төлөвлөлт 

Нийт 15 га талбайд 2500 айлын 24 блок орон сууцны уг төсөл нь хүүхдийн сургууль, цэцэрлэг, худалдаа үйлчилгээний төв, ногоон байгууламж, хүүхдийн нас насанд тохирсон тоглоомын талбай, усан бассейн бүхий спорт комплекс, усан байгууламж гэх мэт оршин суугчийн тав тух, аюулгүй байдлыг бүрэн хангасан жижиг хотын хэмжээтэй төлөвлөлтийг төлөвлөн хэрэгжүүлж байна. Төслийн эхний 2 ээлж буй 900 айлын орон сууц болон гадна тохижилт бүрэн ашиглалтад орсон бөгөөд 2025 онд ашиглалтад орох орон сууцандаа захиалга авч байна.  

 

Уян хатан төлбөрийн нөхцөл

Гадаадад ажиллаж амьдарч буй Монголчууддаа зориулсан таатай төлбөрийн нөхцөлийг таны санхүүгийн боломжид тохируулан санал болгож байна.  

  • 2025-2026 онд ашиглалтад орон сууцандаа ашиглалтад ортол урьдчилгаа хуваан төлөх  
  • Банкны шаардлага хангасан тохиолдолд байгаа газраасаа банкны зээлээр худалдан авах боломжтой.

 

Онлайн өдөрлөгт оролцож илүү ихийг мэдээрэй! 

Та манай банкны эдийн засагчтай хамтарсан онлайн өдөрлөгт оролцож, өөрийн сонирхсон орон сууцны талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Энэхүү өдөрлөгт оролцсоноор: 

  • Орон сууцны төлөвлөлт, онцлог, чанарын талаар мэргэжлийн хүмүүсээс шууд мэдээлэл авах.
  • Уян хатан төлбөрийн нөхцөлүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авах. 
  • Голомт банкны эдийн засагчаас орон сууцны зээлийн мэдээллийг авах боломжтой. 
  • Та доорх зурган дээр дарж БҮРТГҮҮЛСНЭЭР танд онлайн өдөрлөгийн урилга очих болно.