Дэлхийн дулаарал болон эрчим хүчний хомсдолтой нүүр тулж буй энэ үед эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны ач холбогдол улам бүр нэмэгдэж байна. Үүнтэй зэрэгцэн эрчим хүчний хэмнэлттэй барилга байгууламжид амьдрах нь амьдралын хэв маягт хэд хэдэн эерэг нөлөөг үзүүлсээр байна.
Эдийн засгийн хувьд үр ашигтай:
Эрчим хүчний хэмнэлттэй гэсэн гэрчилгээтэй энэ төрлийн орон сууцууд нь ихэвчлэн сэргээгдэх эрчим хүч ашигладаг, байгаль орчинд сөрөг нөлөө багатай, дулааны алдагдал багасгах оновчтой шийдлүүдийг төлөвлөсөн байдаг тул эрчим хүчний нөлөөнөөс гарах хэрэглээний зардлыг багасгадаг.
Хүрээлэн буй орчинд ээлтэй барилгын хийцлэл:
Монгол орны уур амьсгал нь эрс, тэс цаг агаарын хэлбэлзэлтэй. Тиймээс барилгын дулаан хадгалах чадвар маш чухал байх ёстой байдаг. Эрчим хүчний хэмнэлттэй МАНДАЛА ГАРДЕН орон сууц нь уур амьсгалын онцлогтой уялдуулан дулааны хэмнэлттэй хана, дээврийн технологиудыг ашигласан бөгөөд саруулхан том орон зайтай цонхны загвар, барилгын талст хэлбэртэй байрлал нь байгалийн нар, салхи тогтмол үзэх нөгөөтэйгүүр цахилгаан эрчим хүчний хэрэглээг хэмнэх нэг арга зам болдог.
Ухаалаг технологи ба аюулгүй орчин:
Гэрийн автомат хянах системүүд нь эрчим хүчний хэрэглээг илүү үр ашигтай зохицуулдаг. МАНДАЛА ГАРДЕН орон сууц нь орчин үеийн технологийн шийдлээр хорооллын бүхий л хэсэг, гэрийн дотоод хэсгийг бүрэн автоматжуулсан. Ингэснээр оршин суугчдынхаа аюулгүй байдлын хангах домофон систем, гадна камерын хяналт, утаа мэдрэгч, болон бүх өрөөний гэрэлтүүлгээ удирдах, хянах боломжтой.
Зохистой гэрэлтүүлгийн систем ба тав тухтай орчин:
Өрөөний гэрэл, гэрэлтүүлэг бол эрчим хүчний хэмнэлтийн нэгэн чухал хэсэг. Эрчим хүчний хэмнэлттэй тус орон сууцны хувьд LED гэрэлнүүдийг суурилуулсан. Энэ нь цахилгаан зарцуулалтыг бууруулах, шаардлагагүй үед гэрлийг унтрааж, эрчим хүчийг хэмнэхын сацуу урт хугацаандаа өрхийн зардлыг бууруулах чухал ач холбогдолтой.
Эдгээр хүчин зүйлс нь ирээдүйн ухаалаг орон сууцыг илтгэдэг бөгөөд Мандала Гарден цогцолбор хороолол нь дээрх хүчин зүйлсийг хэрэгжүүлсэн ухаалаг орон сууцуудын нэг юм. Та өөрийн амьдрах орон сууцаа сонгохдоо, эрчим хүчний хэмнэлтийг хэрхэн шийдсэн эсэх, байгаль орчинд ээлтэй, тогтвортой амьдралын хэв маягийг дэмжих чухал шийдлүүд тусгасан эсэхийг харгалзан үзсэнээр таны амьдралд эерэг өөрчлөлт авчрах ирээдүйн нэгэн томоохон чиг хандлага болох нь тодорхой.
Эрчим хүчний хэмнэлттэй B ангиллын гэрчилгээтэй Мандала Гарден цогцолбор хороолол