Яагаад Мандала гарден хорооллыг сонгох ёстой вэ?

A- A A+
Яагаад Мандала гарден хорооллыг сонгох ёстой вэ?

Их бүтээн байгуулалт өрнөж буй яармагийн бүсэд хүн амын төлөвлөрлөө дагаад шилдэг цэцэрлэг, сургууль, томоохон худалдаа, энтертайнмент төвүүд шил шилээ  даган сүндэрлэж байна. Тус бүсэд байрлах Мандала гарден цогцолбор хороолол нь өндөрлөг газар, байгальтайгаа ойр амьдрах боломжийг оршин суугчдад олгож, амьдарч буй орчноосоо бүхий л хэрэгцээгээ хангах нөхцөлийг бүрдүүлсэн юм. Үүнд:

Өнөөгийн барилгын шийдэл ба чанар: 

Мандала Гарден хороолол нь орчин үеийн талст хэлбэрийн загвар, дэвшилтэт технологиор баригдсан бөгөөд эрчим хүчний хэмнэлттэй шийдлүүдийг амжилттай нэвтрүүлсэн. Төслийн хүрээнд барилгын чанар, аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулж, оршин суугчдад цаг хугацааны явцад элэгдэл бага байлгахын тулд найдвартай, чанартай дотоод тоноглол, аюулгүй амьдрах стандартыг бий болгосон.


Гэр бүлийн хэрэгцээнд нийцсэн төлөвлөлт:

Мандала Гарден хорооллын орон сууцны зохион байгуулалт нь гэр бүлийн хэрэгцээнд нийцүүлж талбай бүрийг үр ашигтай, өрөө бүрийг агаарын урсгал  чөлөөтэй байх,  байгалийн гэрэл үзэхээр байхаар төлөвлөсөн. 

 

Цэвэр агаар, ногоон орчин: 

Мандала Гарден хороолол нь нийт талбайнхаа 65 хувийг ногоон байгууламжид зориулж оршин суугчаддаа байгальд ойр, эрүүл амьдрах орчныг бүрдүүлсэн. Мөн хотын хөл хөдөлгөөнөөс хол, Богдхан уулын ойролцоо бүсэд байрлаж, ууланд алхах, амрах таатай нөхцөлийг санал болгодог гэдгээрээ онцлогтой.

 


Хотхон дотроо аюулгүй орчныг бий болгосон:

Оршин суугчдын тайван, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэхийн тулд гадна болон дотор талбайг 24 цагийн хяналтын камержуулалт, нэвтрэх системээр хамгаалж, машины хөдөлгөөнөөс ангид гүүрэн гарц, ногоон байгууламж, тоглоомын талбайн бүсийг төлөвлөсөн. Ингэснээр оршин суугчид , хүүхдүүд санаа зоволтгүйгээр аюулгүй зорчих нөхцөлийг бий болгосон.


Хэрэв та орон сууц худалдан авах гэж байгаа бол орон сууцны борлуулалтын мэргэжилтнүүдтэй
холбогдож төгс гэрээ олоорой!