Хүний амьдралын бүхий л хэрэгцээ төвлөрсөн концепц бүхий "Мандала Гарден" хотхон

A- A A+
Хүний амьдралын бүхий л хэрэгцээ төвлөрсөн концепц бүхий

Концепц гэж юу вэ?

Концепц нь хүний оюун бодолд төрсөн санаа юм. Өөрөөр хэлбэл, тухайн цаг үеийн нөхцөл байдалд уялдуулан бий болгосон барилга, архитектурын үзэл баримтлалыг архитектур төлөвлөлтийн туршид баримталдаг. 

Концепцыг 

- Орон зай

- Хийцийн шийдэл

- Дизайн

- Зохиомж

- Утга агуулга гэсэн элементүүд илэрхийлдэг.

Харин архитектур төлөвлөлт бол “комплекс асуудлыг шийдвэрлэх бодлого” юм. Сайн төлөвлөлттэй концепц нь илүү утга агуулгатай байж, төлөвлөлтийг бий болгож ингэснээр аз жаргалыг илүү мэдрүүлдэг байна.

Эерэг сэтгэлзүйн талаар судалгаа хийдэг Пенсильваны их сургуулийн профессор, сэтгэл зүйч Мартин Селигман “Хүн аз жаргалыг хэдийд мэдэрдэг вэ? Аз жаргал гэж чухам юу юм бэ?” гэдгийг Pleasure буюу Сэтгэл хангалуун мэдрэмж, Engagement буюу Өөрийн оролцоо, Meaning буюу Утга учир гэсэн гурван зүйлээр тодорхойлсон байдаг.

“Хүн тухайн зүйлд сэтгэл хангалуун байж, түүнийг хийхэд ямар нэгэн оролцоо байгаад, тэрхүү зүйлээс утга учир мэдэрч байвал, ялангуяа энэхүү гурван зүйл нэгдэж байвал хүн аз жаргалыг илүүтэй мэдэрдэг” аж.

Тэгвэл "Мандала Гарден" хотхоны концепцын гол зорилго нь шинэ суурьшлын бүсэд, өвөрмөц экстерьер, интерьерээр, орчин үеийн техник, технологийн шийдлийг ашиглан, чанартай материалаар, чадварлаг хамт олон, оршин суугчдын эрүүл, амгалан тайван, сэтгэл хангалуун, идэвхтэй, аз жаргалтай, дулаан уур амьсгалтай амьдрах нөхцөлд зориулан хүний бүхий л хэрэгцээг нэг дор төлөвлөсөнд оршино. "Мандала Гарден" хотхон нь 10 га газарт 1200 айлын орон сууц бөгөөд хотхоны нийт 60 хувийг ногоон байгууламж, тоглоомын талбай эзэлнэ.

Хотхон ANIMAL, WATER, TREE GARDEN гэсэн 3 ээлжид ээлж тус бүрийн онцлогийг шингээсэн концепцтой.