Ирээдүйн лидерүүдийг бэлтгэх TomYo school of Ulaanbaatar сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга баригдаж эхэллээ

A- A A+
Ирээдүйн лидерүүдийг бэлтгэх TomYo school of Ulaanbaatar сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга баригдаж эхэллээ

Оршин суугчдын аюулгүй байдал, тав тухыг эрхэмлэсэн "Мандала Гарден" хотхоны онцлох төлөвлөлтийн нэг нь хотхон дотроо сургууль, цэцэрлэгтэй байх билээ. Энэ хүрээнд Монголын ирээдүйн лидерүүдийг бэлтгэх 964 хүүхдийн суудалтай "TomYo school of Ulaanbaatar" сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгыг "Мандала Гарден" хотхоны төв хэсэгт байхаар төлөвлөсөн.

Тэгвэл хотхоны бүтээн байгуулалт ид өрнөж буй энэ цаг үед уг цогцолборын шавыг тавьж, барилгын ажлыг эхлүүллээ.

Уг сургууль нь дэлхийд өрсөлдөх дараа үеийн Монгол иргэнийг бэлтгэх зорилготой. Энэхүү зорилгын хүрээнд уламжлалт болон орчин цагийн технологийн шийдэл (Хиймэл оюун ухаан), ирээдүйн лидерүүдэд тохирох шинэ ур чадваруудыг суулгах арга барилыг хослуулах  сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх юм.

Монкон Констракшн ХХК-ийн хэрэгжүүлж буй “Мандала Гарден” хотхонд “TomYo School of Ulaanbaatar” ерөнхий боловсролын сургуулийг төлөвлөсөн нь зөвхөн хотхоны оршин суугч, хүүхэд багачуудад ээлтэй төлөвлөлт болж буйгаас гадна Яармагийн бүс дэх боловсролын хүртээмжийг тэлж буй билээ.  

Энэ төсөл хөтөлбөрийн тухайд TomYo-ийн Үүсгэн байгуулагч В.Баярсайхан “Монгол залуусыг Дэлхийд хүргэх их үйлсэд асар том хувь нэмэр оруулах төсөл хэрэгжиж байгаад туйлын их баяртай байна. Бидэнд итгэл хүлээлгэсэн нийт хамтран ажиллагч нартаа баярлалаа” хэмээн хэлжээ.

“TomYo School of Ulaanbaatar” нь 2022-2023 оны хичээлийн жилээс элсэлтээ авч эхлэх юм.

 

TomYo-ийн хувьд тэгш бус боловсролыг арилгаж, Монгол залуусыг Дэлхийд хүргэх бүх нөөцөөр хангах зорилгын хүрээнд 2020 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн технологийн компани билээ. Өдгөө TomYo аппликейшнээр дамжуулан нэг сая гаруй залууст гадаадад суралцах, ур чадвараа ахиулах талаар хичээл, мэдээлэл хүргэж, 200 мянган идэвхтэй хэрэглэгчтэй болжээ.