Амьдрах орчноо хэрхэн шинжих вэ? Яагаад “Мандала Гарден хотхон” гэж?
НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хорооноос жил бүр гаргадаг “Дэлхийн аз жаргалын индекс” 2021 оны тайланд Монгол Улс 5.6 оноогоор дэлхийн 149 улсаас 70 дугаар байранд жагссан байна. Аз жаргалын индексийг амьдралын чанар, эерэг болон сөрөг сэтгэл хөдлөлийн үзүүлэлт зэрэг олон шалгуурт тулгуурлан гаргадаг бөгөөд амьдралын чанар гэдэгт өдөр тутам эрүүл, тогтвортой амьдрах суурь хэрэгцээ хангагдсан байхыг хэлдэг байна. Өөрөөр хэлбэл, амьдарч буй орчин гэдэг хүний аз жаргалтай байдлын суурь нь болно. Тэгвэл урт наслаж, амьдралдаа сэтгэл хангалуун, аз жаргалтай байхын тулд орон сууцаа хэрхэн сонгох вэ?
Нэгдүгээрт: Зөв байршлаа сонго. Жишээ нь, “Мандала Гарден” хотхоны хувьд хотын шинэ дэд төв болох Яармагт, тодруулбал Арцатын аманд байрладаг. Ингэснээр та төрийн болон өдөр тутмын өргөн хэрэглээний бүх төрлийн үйлчилгээг гэрийнхээ ойр орчмоос авах боломжтой болно. Хүүхдүүдээ “албанд” нь хүргэж өгөх, ажилдаа явах, төрийн үйлчилгээ авах бүрдээ бүтэн өдрийг зөвхөн зам дээр өнгөрүүлнэ гэдэг тун харамсалтай.
Хоёрдугаарт: Барилгын чанар, дотоод төлөвлөлт хамгийн чухал. Сайн материал сайн байр болно. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, олон улсын стандартыг хангасан, олон улс оронд хэрэглэгдэж туршигдсан бараа материалуудыг ашигласан байвал зохино. Мэдээж барилгын орцод ямар бүтээгдэхүүнийг хэрхэн хэрэглэж буй мэдээллээ нээлттэй, ил тод байлгадаг компани байх тусмаа сайн.
Гуравдугаарт: Хотхоны цогц байдлыг анхааралтай авч үз. “Мандала Гарден” хотхон нь дотроо сургууль, цэцэрлэгтэйгээс гадна спорт цогцолбор, бусад худалдаа үйлчилгээний төвүүд ч энд зэрэг байршина. Одоо цагт орон сууц худалдан авна гэдэг нь зөвхөн амьдрах өрөө төдий биш орчин, хүрээллийг хамтатгасан өргөн хүрээтэй ойлголт болсон шүү дээ.
Дөрөвдүгээрт: Ногоон байгууламж хангалттай эсэхийг шалга. Хүн амьд байгаль, нарны гэрэл, ногоон өнгөнөөс их хэмжээний тайвшрал, сэтгэл ханамжыг авч байдаг. Бид гэрээ илүү амьд, дулаан байлгахын тулд тасалгааны ургамал тарьдагийн адил гадаа талбай ч ногоон бөгөөд нар саадгүй тусдаг байх тусмаа сайн. Гадаах орчны 50 хувь нь ногоон байвал ямар вэ? Тэгвэл “Мандала Гарден”-ий хувьд нийт эдэлбэр газрын 65 хувь нь өөр өөрийн гэсэн онцлог бүхий ногоон байгууламжтай байхаар төлөвлөгдсөн гээд бод доо.
Тавдугаарт: Явган, дугуйтай, тэрэгтэй, хүүхэдтэй гээд төрөл бүрийн хүн аюулгүй, хүндрэлгүй зорчих зориулалтын замтай байх хэрэгтэй. Явган хүн алхах зайгүй, нялх хүүхдийнхээ тэргийг түрээд сэтгэл амар салхилах боломжгүй, дугуйтай хүмүүс явган хүний болон автозам сэлгэн хурдалсан орчин… Гэр дотор ямар сайхан байсан ч та бид нийгмийн амьтан шүү дээ. Орчин, гараад алхах зориулалтын зам талбай маш чухал.
Зургаадугаарт: Автозамын төлөвлөлт, зогсоолын хүртээмжийг нь судал. “Мандала Гарден”-ий хувьд оршин суугчдын аюулгүй байдалд төвөг учруулахгүй байх үүднээс хотхоны дотор автомашин зорчилгүй, гадна тойргоор явах, зогсоолд байршуулах байдлаар төлөвлөгджээ. Мэдээж онцгой тохиолдолд ашиглагдах замууд норм, дүрмийн дагуу баригдсан тул аюулгүй байдалдаа санаа чилээх шаардлагагүй.
Та ирээдүйд хаана, ямар орчинд амьдармаар байна? Орон сууц авахдаа чухалчлан хардаг “жоорны” шалгуураасаа бидэнтэй хуваалцаарай.
Мандала гарден хотхоны танилцуулга
Мандала гарден хотхоны 1-р ээлж болох Zoo garden - 2.54га талбайд 510 айлын 17 давхар бүхий 5 блок төлөвлөгдсөн. Гэр бүлүүдийн хэрэгцээнд тохирох 46-190м2, 2-5 өрөө байрны сонголттой. Хотхон дунд авто машин зорчихгүй, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламжыг өндөр түвшинд шийдэж өгсөн нь оршин суугчдын амар тайван байх нөхцлийг бүрэн бүрдүүлж байгаа юм. Zoo garder-ний онцлог нь ирээдүй хойч үе болох хүүхэд багачуудад хүн байгаль хоёрын уялдаа холбоо, танин мэдэхүй, ан амьтдыг хайрлах хүнлэг ёс зүйн төлөвшил олгох өгөгдөл бүхий ховордон устаж буй улаан номонд орсон амьтдын хүрэл хөшөө, тоглоомууд төлөвлөсөн.