1. ЦОГЦ ТӨЛӨВЛӨЛТ
Мандала Гарден бол цогц төлөвлөлттэй анхны хотхон юм. Барилгын салбарт өмнө нь тогтоод байсан жишиг төлөвлөлтийг шат ахиулж, спорт комплекс, худалдаа үйлчилгээний төв зэрэг хүний өдөр тутмын хэрэгцээнээс гадна хотхоны тохижилт, инженерийн дэд бүтэцтэй уялдуулж олон шинэлэг шийдэл төлөвлөсөн. Цөөхөн жишээ дурдахад, монголд цөөхөн байдаг олон улсын стандартад нийцсэн усан бассейнтай. Мөн газар доорх шугам сүлжээ рүү чөлөөтэй нэвтрэх боломжтой нүхэн гарцтай тул засвар үйлчилгээ хийх үед ч халуун ус тасрах асуудал үүсэхгүй.
2. СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ
Мандала Гарден хотхоны оршин суугчид нь хүүхдээ сургууль, цэцэрлэгт хүргэж өгөхийн тулд хол зам туулах шаардлагагүй. Учир нь хотхон дотроо 864 хүүхдийн “Tomyo” сургууль, 250 хүүхдийн цэцэрлэгтэй. “Tomyo” сургуулийн барилгын ажил аль хэдийн эхэлсэн. .
3. ЯВГАН ХҮНИЙ ЗАМ, ГҮҮРИЙН БАЙГУУЛАМЖ
Хотхон доторх нийтийн эзэмшлийн талxбайд автомашины хөдөлгөөн үүсгэхгүй. Хотхоны 1, 2-р ээлжийг хос гүүрээр, 2, 3-р ээлжийг нүхэн гарцаар хооронд нь холбох шийдэл нь Монголын хотхон төлөвлөлтийн түүхэнд анхдагч юм. Явган хүний зам, дугуйн болон гүйлтийн зам нь тусгай хэрэгцээт иргэд болон бүхий л насны хүмүүст төвөггүй зорчих боломж бүрдүүлсэн
4. НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ТАЛБАЙ
Нийтийн эзэмшлийн талбайн 65% нь ногоон байгууламж төдийгүй төслийн ээлж тус бүр гадна орчны тохижилтоороо ялгарна. Эхний ээлжид ховордсон ан амьтдын хөшөө дурсгал, 2-р ээлжид шатлалт хүрхрээ бүхий том хэмжээний усан оргилуур, 3-р ээлжид олон төрлийн мод бут сөөг бүхий нийтийн эзэмшлийн талбай байгуулна. Усан байгууламж маань өвлийн улиралд Мөсөн гулгуур болно гээд төсөөл дөө! Мөн дасгал хөдөлгөөн хийх зориулалтын тоног төхөөрөмж, сагсан бөмбөг, хөл бөмбөгийн талбай гэрээсээ гарангуут таныг угтах болно.
5. ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ НЬ “МЭРГЭЖЛИЙН” КОМПАНИ
Мандала Гарден хотхон төслийг хэрэгжүүлэгч нь Монголын барилгын салбар дундаа барилгын чиглэлээр дагнасан, мэргэжлийн гэх тодотголоор ялгардаг “Монкон Констракшн” компани юм. Тиймээс барилгын чанар, газар хөдлөлтөд тэсвэртэй байдал зэрэгт санаа зовних шаардлагагүй. “Мандала Гарден” бол бидний бие даан хэрэгжүүлж байгаа орон сууцны тав дахь төсөл билээ.