Амьдарч буй орчин ба сэтгэл зүй 

A- A A+
Амьдарч буй орчин ба сэтгэл зүй 

Өндөр бүтээмжтэй ажиллах, гэр бүлдээ чанартай цаг зарцуулах, халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх гээд бүхий л зорилгод тань амьдарч буй орчны нөлөө чухал. Амьдарч буй орчин гэдэгт гэрийн дотор орчин, гадаах талбай, хөршийн харилцаа, сургууль цэцэрлэгийн хүртээмж, авто зам, ногоон байгууламж, аюулгүй байдал гэх мэтээр өргөн хүрээг хамарна.  

Энэ нь зөвхөн материалын чанар, амьсгалах агаар гэх ойлголтоос илүүтэй сэтгэлийн амар амгалан, тайван байдалтай мөн холбоотой аж.  

Амьдрах орчин бидний сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?  

Маслоу-н хэрэгцээний дагуу орон байр анхдагч бөгөөд аюулгүй байх хэрэгцээг хангаж байх ёстой. Гэвч хурдацтай хөгжил, өсөн нэмэгдэх хэрэгцээний нөлөөгөөр бахархах, өөрийгөө танин мэдэх, бусдаар хүлээн зөвшөөрүүлэх, нийгмийн статусаа тодорхойлох, амьдралын чанараа сайжруулах нэгэн хэсэг болж байна.

Эдгээр хэрэгцээг хангахад тань хэрэгтэй сэтгэл зүйн тогтвортой байдалд амьдарч буй орчин хэрхэн нөлөөлдөг вэ? 

Гэрэл  

Байгалийн гэрэл бага тусдаг, гэрэл муутай орчин нь стресс өдөөгч хүчин зүйлсийн нэг болдог. Тиймээс байр, орон сууцаа байгалийн гэрэл тусаж байхаар сонгох нь  гэр бүлийн гишүүдийн зан ааш болон халуун дулаан уур амьсгал мөн ажлын бүтээмжид онцгой нөлөө үзүүлэх болно.  

Цэгэн төлөвлөлт бүхий орон сууц нь барилгын бүх байршилд нар тусах давуу талтай байдаг. Тиймээс шинэ орон сууцны судалгаандаа цэгэн төлөвлөлт бүхий эсэх гэсэн шаардлагыг тусгавал танай орон сууц хотхоны аль ч байршилд байсан байгалийн гэрэл тусах давуу талыг бий болгох болно. 

Ногоон байгууламж 

Ногоон байгууламж нь бидний оюун санааны сайн сайхан байдалд хамгаалалтын нөлөө үзүүлдэг. Айдас, бүдүүлэг зан араншинг бууруулж илүү тайван, өгөөмөр байдлыг нэмэгдүүлэхэд тусалдаг. Тиймээс ногоон байгууламж бүхий хүрээлэн буй орчинтой хорооллын хөршүүдийн харилцаа илүү сайн байх, хүүхэд байгальд хайртай болж өсөх олон давуу байдлыг бий болгодог.  

Байгальтай ойр, ногоон байгууламж бүхий орчинд амьдардаг хүмүүсийн  дунд хийгдсэн судалгаанаас харахад стрессийн түвшин бага, нийгмийн харилцааны чадвар өндөр байдаг байна. 

Аюулгүй байдал 

Дуу чимээ ихтэй, хөдөлгөөний урсгал ихтэй орчин нь кортизолын түвшинг нэмэгдүүлдэг. Зам талбай, ногоон байгууламжийн хүртээмжгүй байдал болон шаардлага хангахгүй тоглоомын талбай нь санаа зовнилыг ихэсгэж, гэрэлтүүлэг муутай орчин нь аюулд орсон мэт мэдрэмжийг төрүүлдэг. Тиймээс өсөн нэмэгдэх үнэ цэнэ бүхий орон сууц, хорооллууд аюулгүй байдлыг нэн тэргүүнд чухалчилдаг билээ.  

Орон сууцны сонголтдоо аюулгүй байдал хэсэгт дараах зүйлсийг тусгаж үзээрэй.  

  • Аюулгүй тоглоомын талбай  
  • Зам тайлбайн зөв зохион байгуулалт  
  • Хороолол, хотхон, байр руу нэвтрэх, гарах чадвар  
  • Барилгын үндсэн бүтээц, барилгын материал, тоноглолын чанар  
  • Гэрэлтүүлэг, дотно гадна тохижилт  
  • Ногоон байгууламж 

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Шинэ орон сууц худаллдан авахдаа юуг анхаарах вэ? 


Мандала гарден цогцолбор хороолол нь Яармаг, Арцатын аманд 15 га талбайд бүтээн байгуулагдаж буй цогцолбор хороолол юм.  

  • 60% -ийн ногоон байгууламж  
  • Машины хөдөлгөөнгүй, аюулгүй бүс дэхь тоглоомын талбай  
  • Сургууль, цэцэрлэг, үйлчилгээний төвийг цогцоор нь шийдсэн  
  • Zoo garden, Water garden, Forest garden төслүүдийг сургууль, цэцэрлэгтэй холбосон гүүрэн гарц
  • Оршин суугчдадаа зориулсан автобус үйлчилгээ  

Мандала гарден цогцолбор хороололын Water Garden төслийн танилцуулгыг татахыг хүсвэл доорх зурган холбоосоор нэвтэрнэ үү.