Нийслэлийн удирдлагын баг хотын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг тараан байршуулах зорилгоор нэг хотын төвөөс олон төвт хотын төв болгохоор зорьж буй. Үүний томоохон төлөөлөл бол яармаг бүс юм. Хотын төв болж, хүн зоны төвлөрсөн бүс болохын тулд Соёл боловсрол, худалдаа үйлчилгээ, орон сууц, нийгмийн дэд бүтцийн хангамжийг цогцоор нь хэрэгжүүлэх шаардлагатай. Эдгээр зүйлст яармагт хэрхэн хэрэгжиж байна вэ?
Зам харилцаа
Яармаг орчмын түгжрэлийг бууруулах, нэвтрэх чадварыг сайжруулах зорилгоор Наадамчдын гүүрний ажил эхлээд явж буй. Наадамчдын гүүр нь Геологийн төв лабораторийн уулзвар, нэгдүгээр хорооллын эцсийн уулзвартай холбогдох 21 метр өргөнтэй 4,3 км урт гүүрэн зам юм. Уг гүүрэн зам ашиглалтад орсноор яармаг орчмын нэвтрэх чадвар нэмэгдэж яармагийн гүүрний ачааллыг 50% буурна гэж тооцож байгаа.
Төрийн үйлчилгээ
Төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, түгжрэлийг бууруулах зорилгоор яармаг бүсэд нийслэл хотын захиргаа түүнд харьяалагдах 16 агентлаг, Нэг цэгийн үйлчилгээ, Арцатын аманд авто тээврийн үндэсний төв байрлаж байгаа. Мөн E-Mongolia цахим системийн үйлчилгээ өргөжиж байгаа нь түгжрэлд өртөлгүйгээр бүхий л төрийн үйлчилгээг яармаг бүсээс авах боломжийг бүрэн бүрдүүлж байгаа юм.
Эмнэлгийн үйлчилгээ
- Арцатын аманд 205 ортой яаралтай тусламж, дотор, мэдрэл, хүүхэд, мэс засал, гэмтэл, нөхөн сэргээх эмчилгээ, оношилгооны чиглэлээр үндсэн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэх Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг
- Хотын захиргаанд байрлах Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт түшиглэсэн яаралтай түргэн тусламжийн төв
- Нисэхэд байрлах Эх, нярай хүүхдийн үндэсний төв буюу бидний хэлж заншсанаар эх нялхас. Уг төв нь 800 гаруй өрөөтэй ба 140 ортой амаржих газар, 160 ортой хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн төв бүхий эх, хүүхдийн цогц эмчилгээ үйлчилгээ үзүүлэх хүчин чадал бүхий үйл ажиллагаагаа явуулж байна.
- Сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий оношилгоо, эмчилгээ, гоо сайхан, шүд, хагалгаа, хэвтэн эмчлүүлэх гэх мэт үйлчилгээ үзүүлдэг Sun Medical эмнэлэг
- Хүүхдийн Zint Clinic, SL8, эхоны тод дэлгэц, ивээл мед зэрэг хувийн эмнэлгүүд Яармагт байрлаж байна.
Соёл боловсрол, спортын төвүүд
- Хүн амын төвлөрлийг нягтаршлаа даган чөлөөт цагаа өнгөрүүлэх томоохон төвүүд нэмэгдэж байна.
- 3500 хүртэл хүний суудалтай, 12,700мкв бүхий 4 улирал ажиллах Мөсөн өргөө цогцолбор
- Буянт ухаа цогцолбор
- 1000 хүний суудал 4 танхим бүхий Хүннү Синема
- Мандала Гарден дахь мэргэжлийн стандарт бүхий усан бассейн
- Энканто Оранж спорт цогцолбор