ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТТЭЙ ОРОН СУУЦ БА НОГООН ЗЭЭЛ

A- A A+
 ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТТЭЙ ОРОН СУУЦ БА НОГООН ЗЭЭЛ

  Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс болох яармагийн бүс нь хотын хөл хөдөлгөөн, утаа униараас хол хөгжиж буй ганц бүс гэхэд хилсдэхгүй. Хот төлөвлөлт шинэ суурьшлын бүс рүү шилжиж, яармагийн бүс хөрөнгө оруулалтын таатай орчин болсоор байна.

Яагаад шинэ суурьшлын бүсийг сонгох хэрэгтэй вэ? 

   Гэр бүлийн гишүүн бүрийн таатай амьдрах, аюулгүй зорчих нөхцөл болон ногоон байгууламж бүрдүүлсэн хотхон, хорооллууд зөвхөн энд сүндэрлэж буй. Өөрөөр хэлбэл өнөө үед орон сууцны  байршлыг сонгох бус түүнийг дагаад гадаад болон дотоод орчны тохижилт, барилгын ухаалаг хийцлэл загвар, эдийн засаг болон эрчим хүчний хэмнэлттэй байх гээд олон төрлийн шалгуур үзүүлэлтийг хангасан байх шаардлагатай болж байна.   

Тэгвэл эрчим хүчний хэмнэлттэй барилга гэж юу вэ?   

  Эрчим хүчний хэмнэлттэй ногоон барилга гэдэг нь хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй барилгын материал ашигласан, дулаан алдагдал хамгийн бага байх хийцтэй, сэргээгдэх эрчим хүчний шийдэлтэй барилгыг хэлнэ. Тиймээс МУ-н барилгын салбарт Монкон констракшн нь орон сууцны инновац хөгжлийг нэг шат ахиулан эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, олон улсын шаардлагыг хангасан орон сууцны төслийг хэрэгжүүлсээр байна. Үүний нэг нь “Мандала гарден хороолол” юм.  Арцатын амын дэнж дээр сүндэрлэж буй тус хороолол нь эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй Олон улсын шаардлагыг хангасан “Ногоон барилга-”ын гэрчилгээг өнгөрөгч онд гардан авсан билээ. Үүнийг дагаад худалдан авах олон таатай төлбөрийн нөхцөлүүдийн нэг бол яах аргагүй  “НОГООН ЗЭЭЛ” юм.  

Ногоон зээлийг тайлбарлах нь: Энгийн зээлээс ямар ялгаатай вэ?   

Ногоон зээл гэдэг нь эрчим хүчний хэмнэлттэй, байгальд ээлтэй орон сууцанд олгогддог зээл бөгөөд орон сууцны метр квадратын хэмжээ харгалзахгүй бага хүүтэй, урт хугацаатай олгогддог гэдгээрээ давуу талтай.  

  • Энгийн зээлийн хүү сарын 1,25%, боломжит зээл авах дүн хязгаарлагдмал, 30% урьдчилгаа байршуулах шаардлагатай. 
  • Ногоон зээлийн хүү сарын 1%, 500 сая хүртэлх дүнгээр зээл авах боломжтой байдаг. 

Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцанд амьдрах нь ирээдүйд “байгаль орчны  дулаарлын эсрэг” бодитой хувь нэмэр оруулж буйг илтгэж байгаа бол нөгөө талаас санхүүгийн хувьд таны оруулж буй бодитой хувь нэмрийг үнэлэн 1% хүүтэй ногоон санхүүжилтээр урамшуулж буй хэлбэр юм.  

Хүн болон байгальд ээлтэй орон сууц “Мандала гарден хороолол”