Шинэ орон сууц худалдан авахад урьдчилгаа төлбөр, зээлийн хүү, төлөлтийн график зэрэг санхүүгийн олон тооцоолол хийх шаардлага гардаг. Харин энэ бүхнийг хялбаршуулж танд зориулан “Ногоон орон сууцны хөнгөлөлттэй зээл танилцуулах өдөрлөг”-г зохион байгуулах гэж байна.
Энэхүү өдөрлөгийн үеэр та банкны эдийн засагчтай ганцаарчлан уулзаж:
- Нүүж ороход бэлэн болон 2026-2027 онд ашиглалтад орох орон сууцуудын ерөнхий мэдээлэл болон төлбөрийн нөхцөлийн талаарх мэдээлэл авах,
- Ногоон орон сууцны хөнгөлөлттэй зээлийн нөхцөлтэй танилцах,
- Гэрээ байгуулахад шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг нэг дороос авах боломжтой.
Хэзээ: 11-р сарын 16-ны өдөр, 11:00–17:00
Хаана: Яармаг, Арцатын ам, Мандала Гарден цогцолбор хорооллын Борлуулалтын оффист
ХЭРХЭН ОРОЛЦОХ ВЭ?
Доорх холбоосоор орж бүртгэл үүсгэснээр өдөрлөг болон “Мандала Гарден” орон сууцны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүлээн авах боломжтой.
Яагаад “Ногоон орон сууцны хөнгөлөлттэй зээл” гэж?
Арилжааны банкуудын энгийн орон сууцны зээлийн хүү сарын 1.5 - 1.8% болоод байгаа энэ үед Мандала Гарден цогцолбор хороолол орон сууцууддаа сарын 1.25% хүүтэй хөнгөлөлттэй зээлээр санал болгож байна.
Хүүгийн зөрүү бага мэт санагдавч, орон сууцны зээл нь их хэмжээний, урт хугацааны төлбөртэй байдаг тул ердөө 0.1%-ийн хүүгийн бууралт ч таны санхүүд ихээхэн хэмнэлт авчрах боломжтой.

Байгальд ойр, гэр бүлд ээлтэй орчин
Мандала Гарден цогцолбор хороолол нь шинэ суурьшлын бүс болох Яармагийн Арцатын аманд байрлалтай бөгөөд шилдэг сургууль, цэцэрлэг, улсын эмнэлэг, худалдаа үйлчилгээний төвүүдээр хүрээлэгдсэн байршилтай.
Хотхон дотроо автомашингүй бүс, нас насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай, ногоон байгууламж бүхий нэгдсэн төлөвлөлттэй — таны гэр бүлийн тав тух, аюулгүй байдлыг цогцлоосон орчин юм.



















