ТАНЫ ГЭР БҮЛИЙН АМЬДРАЛЫН ШИНЭ ХЭВ МАЯГИЙГ ЦОГЦЛООХ “МАНДАЛА ГАРДЕН” ЦОГЦОЛБОР ХОРООЛОЛ

A- A A+
ТАНЫ ГЭР БҮЛИЙН АМЬДРАЛЫН ШИНЭ ХЭВ МАЯГИЙГ ЦОГЦЛООХ  “МАНДАЛА ГАРДЕН” ЦОГЦОЛБОР ХОРООЛОЛ

Их хотын завгүй амьдралын хэмнэлээс холдож байгальтайгаа ойр, амар тайван, тав тухтай байдал, гэр бүлийн дулаан уур амьсгалыг бүрдүүлэхэд Мандала гарден цогцолбор хороолол танд тусална.

Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс, Яармагийн Арцатын аманд экологийн тэнцвэрт байдлыг эрхэмлэхийн зэрэгцээ хүн-төвтэй төлөвлөлттэйгээр сүндэрлэж буй Мандала гарден цогцолбор хороололтой танилцана уу.

ТАВ ТУХТАЙ, ТАЙВАН ОРЧИН

AWT (Animal, Water, Tree) консепц бүхий 24 блок, 2,500 орчим айлын энэхүү хотхон нь төвөгшилгүй зорчих боломжтой 1.5 километр үргэлжлэх явган хүний зам, автомашингүй бүсэд хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон тоглоомын талбай төлөвлөсөн гэдгээрээ онцлог.
Хүүхдүүд аюулгүй орчинд тоглож, эцэг эхчүүд сэтгэл амар амьдрах боломжтой байх нь нэгэн чухал амьдралын чанарыг дээшлүүлэх хүчин зүйл мөн билээ.

БАЙГАЛЬТАЙ ОЙР

Хотхоны нийт талбайн ихэнх хэсгийг ногоон байгууламжтай байхаар төлөвлөсөн ба Богдхан уулын хойд бэл, Туул голын урд эргээр байршдгаараа хэдийнээ тоосжилт бага, агаарын чийгшил өндөр, эрүүл амьдрах тааламжит нөхцөлийг бүрдүүлсэн.

БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ, ЭДИЙН ЗАСГИЙН ХЭМНЭЛТТЭЙ

Дулаан алдагдал багатай, эрчим хүчний хэмнэлттэй “ногоон орон сууц”-ны шийдлүүд нь таны хэрэглээний зардлыг бууруулахын зэрэгцээ дэлхийн дулаарлыг сааруулахад хувь нэмэр оруулна. Нэг үгээр хэлбэл, байгальд ээлтэй, санхүүд хэмнэлттэй ухаалаг шийдэл бүхий орон сууц.

ЧАНАР БА АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Хотхоны цэвэр усны шугам, хоолой нь олон улсын стандартад нийцсэн, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй зэс материалаар хийгдсэн бөгөөд талст хэлбэрийн архитектурын шийдэл нь өнгө, үзэмжтэй төдийгүй байгалийн гэрэл тусах, агаарын урсгал сайтай байхаар шийдэгдсэн.
Товчхондоо, барилгын жижиг тоноглол бүрийг бат бөх, урт настай, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байхыг тооцоолсон тул та итгэлтэйгээр сонголтоо хийж болно.

Хэрэв та орон сууц худалдан авахаар хайж байгаа бол доорх Viber дугаараар борлуулалтын менежерүүдтэй холбогдоорой. Бид танд төгс гэрээ олоход тань туслахдаа таатай байх болно.