Австралиас Монголдоо төлбөрийн таатай нөхцөлөөр орон сууцтай болох боломж

A- A A+
Австралиас Монголдоо төлбөрийн таатай нөхцөлөөр орон сууцтай болох боломж

Гадаадад ажиллаж, амьдарч буй олон Монголчууд эх орондоо орон сууц худалдан авч, гэр бүлдээ үлдэх хөрөнгө оруулалт хийхийг хүсдэг ч төсөл хэрэгжүүлэгчийн найдвартай байдал эргэлзээтэй байх, орлогын шалгуур нийцэхгүй байх, энэ салбарын итгэлтэй зөвлөгчгүй байх зэрэг шалтгаанаар шийдвэр гаргахад хүндрэл тулгардаг нь нууц биш.  

Харин дээрх асуудлуудад шийдэл болгож “Мандала Гарден” цогцолбор хороолол Австралид ажиллаж, амьдарч буй Монголчууддаа зориулан төлбөрийн уян хатан нөхцөлөөр орон сууц захиалах боломжийг танилцуулах “ОНЛАЙН ӨДӨРЛӨГ”-г 10 сарын 26-ны өдөр Улаанбаатарын цагаар 17:00 цагт зохион байгуулах гэж байна. 

ӨДӨРЛӨГТ БҮРТГҮҮЛЭХ ХОЛБООС

Өдөрлөгийн хүрээнд:   

  • Үлдэгдэл төлбөрийн хувь лизингийн нөхцөл болон түүнд хамрагдах орон сууцуудын мэдээлэл авах 
  • 2026-2027 онд ашиглалтад орох орон сууцуудад санал болгож буй “Урьдчилгаа хуваах нөхцөл”-ийн талаарх мэдээлэл авах 
  • Төслийн дэлгэрэнгүй мэдээлэл, нүүж ороход бэлэн орон сууц болон удахгүй ашиглалтад орох орон сууцын мэдээлэл авах боломжтой.  

Түүнчлэн тус төслийн хэрэгжүүлэгч компани, гадаадад амьдарч буй Монголчууд болон дотоодын хэрэглэгчдийн хувьд ирээдүйд өсөн нэмэгдэх үнэ цэн бүхий ухаалаг хөрөнгө оруулалт мөн болохыг илтгэх давуу талуудаас дурдвал:  

Үнэ цэн нь өсөн нэмэгдэх байршил  

19 жилийн турш тогтвортой, найдвартай үйл ажиллагаа явуулж буй “Монкон Констракшн ХХК”-н бүтээн байгуулалт болох Мандала Гарден нь 2020 оноос хойш нийт 15 га талбайд хэрэгжиж байгаа томоохон бүтээн байгуулалт бөгөөд одоогоор 1050 айл орон сууцаа хүлээн аваад байгаа билээ. Байршлын хувьд, өдрөөс өдөрт хурдтайгаар хөгжиж буй Яармаг, Арцатын аманд Богдхан уулын хойд бэл, Туул голын урд эргийн байгальтай хоршин сүндэрлэж байна. Тэр ч утгаараа:  

  • Агаарын бохирдол, тоосжилт багатай, чийглэг, цэнгэг агаартай;  
  • Байгаль орчинтой ойр, эрүүл амьдралын хэв маягийг бүрдүүлэх боломжтой ; 
  • Хотын шинэ хөгжлийн голомтод — ирээдүйн үнэ цэнтэй байршил юм.  

Чанар, стандартад нийцсэн аюулгүй тав тухтай орчин

Орчин үеийн талст хэлбэрийн архитектур, эрчим хүчний хэмнэлттэй технологиор баригдсан уг төсөл нь:  

  • Дотоод засал, тоноглолд E Egger, SOHO, Schneider зэрэг олон улсын стандартад нийцсэн брэндийн материалуудыг ашигласан;  
  • 24 цагийн хяналтын камер, нэгдсэн системийн хяналттай; 
  • Барилгын хийц нь байгалийн гэрэл, салхиний урсгал, цонхны харууцыг хамгийн зөв байхаар шийдсэн сэнсэн хэлбэртэй.     

Та болон таны гэр бүлд зориулан аюулгүй, тав тухтай, тайван орчинг Мандала Гарден цогцолбор хороолол цогцлоов.