Орон сууцаа томруулан амьдрах орчноо сайжруулахаар төлөвлөж, өөрт тохирох төлбөрийн нөхцөл, боломжийг хайсаар байгаа хэн бүхэнд зориулан "Онцгой нөхцөлөөр орон сууцтай болох боломж"-ийг танилцуулах нээлттэй өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Энэхүү өдөрлөг нь богино хугацаанд шийдвэрлэгдэх боломжтой олон төрлийн уян хатан төлбөрийн нөхцөлүүдийг санал болгож байгаагаараа онцлог ба хэрвээ та өдөрлөгт хүрэлцэн ирвэл:
- 90мкв-аас дээш орон сууцууд дээр хэрэгжиж буй 1.25% хүүтэй хөнгөлөлттэй зээл, 5 жилийн хугацаатай хувь лизинг болон бартер зэрэг нөхцөлүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах,
- Нүүж ороход бэлэн болох 2026, 2027 онд ашиглалтад орох орон сууцуудын мэдээлэл авах,
- Санхүүгийн мэргэжилтэнтэй уулзан өөрийн сонирхож буй орон сууцдаа бодолт хийлгэх, боломжит нөхцөлүүдийг харьцуулан зөвлөгөө авах боломжтой.
Өдөрлөгт бүртгүүлэх бол ЭНД дарна уу.
Хаана: Яармаг арцатын ам, Мандала Гарден цогцолбор хорооллын борлуулалтын оффис
Хэзээ: 03-р сарын 28-ны өдөр, 10:00 – 17:00 цагийн хооронд
Мандала Гарден цогцолбор хороолол нь Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс Яармагийн Арцатын аманд эрчим хүчний хэмнэлттэй, дулаан алдагдал багатай шийдлээр баригдсан ба шилдэг сургууль, цэцэрлэг, бүхий л хэрэгцээт зүйлс төвлөрсөн худалдаа үйлчилгээний төв гэх мэт нэгдсэн төлөвлөлт бүхий жижиг хотын хэмжээнд төлөвлөгдсөн гэдгээрээ онцлогтой.
Гэр бүлдээ үлдээх үнэ хөрөнгө оруулалт - Мандала Гарден цогцолбор хороолол


















