Нэгдсэн төлөвлөлттэй Мандала Гарден цогцолбор хорооллын зохион байгуулалтад багтдаг таны амьдралыг хялбарчлах шийдлүүдтэй танилцана уу.
Дулаан зогсоол
Хүйтний улирал хэдийнээ ирж өглөө машинаа халаах, оройд зогсоол хайх зэрэг өдөр тутмын амьдралд хүндрэл учруулж, стресс үүсгэдэг асуудлууд хөвөрсөөр. Энэ бүх асуудлыг тооцоолон Мандала Цогцолбор хороолол айл бүрд хүрэлцэх хүчин чадалтай дулаан зогсоолыг хотхондоо төлөвлөсөн давуу талтай.
Мөн төслийн багынхнаас оршин суугчдынхаа тав тухад нийцүүлэн, айл бүр зогсоолын асуудлаа шийдвэрлэхэд дэм болох төлбөрийн нөхцөлийг танд санал болгож буй.

Агуулах
Шинэ жилийн гацуур мод, цагаан сарын идээний таваг, дөрвөн улирлын хувцас, хоббиндоо хөтлөгдөн цуглуулдаг эд зүйлс гээд айл гэрт баяр баясал авч ирдэг хэр нь агуулах газар олддоггүй эд зүйлс бишгүй дээ их. Тэр бүхнээ ийш тийш зөөж ажил болголгүй гэрийнхээ доор хадгалах боломжтой 3-30 мкв хүртэл сонголттой агуулахыг Мандала Гарден хотхоны B1 давхарт төлөвлөлөө. Өөрийн хэрэгцээг тодорхойлон түүндээ таарсан хэмжээтэй агуулахаа хуваан төлөх нөхцөлөөр худалдан аваарай.

Гүүрэн гарц
Оршин суугчдынхаа тав тух, аюулгүй байдлыг дээд зэргээр хангах зорилготойгоор 4.5 метрийн өргөн, 32 метрийн урттай хоёр гүүрэн гарцыг барьсан нь бас нэгэн томоохон давуу тал билээ. Энэхүү гүүрэн гарц нь оршин суугчдын зорчих хөдөлгөөнийг хялбарчилж, аюулгүй байдлыг сайжруулах төдийгүй хотхоны доторх харилцаа холбоо, орчны зохион байгуулалтыг оновчтой болгож байгаа юм.

ТомЁ сургууль, цэцэрлэг
21-р зууны шинийг санаачлагч, бүтээлч, харилцааны ур чадвар, технологийн мэдлэгтэй дэлхийн Монгол иргэдийг бэлтгэх сургууль, цэцэрлэгийг хотхондоо төлөвлөсөн буй нь таны хүүхэд гэрээсээ холгүйхэн чанартай боловсрол эзэмших боломжтой болж буйгаараа давуу талтай юм.

Хэрэв та манай нэгдсэн төлөвлөлттэй биечлэн ирж танилцахыг хүсвэл 7575-8000 дугаараар борлуулалтын албатай холбогдоорой.
Хаяг: ХУД 23-р хороо, Яармаг, Арцатын ам

















