ХЭРХЭН СОЛОНГОСООС ЭХ ОРОНДОО ОРОН СУУЦТАЙ БОЛОХ ВЭ?

A- A A+
ХЭРХЭН СОЛОНГОСООС ЭХ ОРОНДОО ОРОН СУУЦТАЙ БОЛОХ ВЭ?

Эх орондоо орон сууц худалдан авмаар байв ч хангалттай мэдээлэл олдохгүй эргэлзсэн, итгэл даах төсөл хэрэгжүүлэгчээ олж амжаагүй байгаа Солонгос улсад ажиллаж, амьдарч буй Монголчууддаа зориулан “Мандала Гарден” цогцолбор хороолол төсөл танилцуулах “ОНЛАЙН ӨДӨРЛӨГ”-ийг зохион байгуулж байна.

Өдөрлөгт оролцсоноор та өөрийн ирээдүйн гэрийнхээ тухай борлуулалтын менежерүүдээс дэлгэрэнгүй мэдээлэл авах, төслийн явцтай бодитоор танилцах, төлбөрийн олон боломжууд, орон сууц захиалах үйл явцын талаар бүрэн ойлголттой болох боломжтой.

Өдөрлөг 12-р сарын 07-ны өдөр Улаанбаатарын цагаар 19:00 цагт эхлэх бөгөөд доорх холбоосоор орж бүртгэл үүсгэснээр танд “ОНЛАЙН ӨДӨРЛӨГ”-т оролцох урилга очих юм.

ӨДӨРЛӨГТ БҮРТГҮҮЛЭХ ХОЛБООС

Өдөрлөгийн хүрээнд:   

  • Үлдэгдэл төлбөрийн компанийн хувь лизингийн нөхцөл болон түүнд хамрагдах орон сууцуудын мэдээлэл авах 
  • 2026-2027 онд ашиглалтад орох орон сууцуудад санал болгож буй “Урьдчилгаа хуваах нөхцөл”-ийн талаарх мэдээлэл авах 
  • Төслийн дэлгэрэнгүй мэдээлэл, нүүж ороход бэлэн орон сууц болон удахгүй ашиглалтад орох орон сууцын мэдээлэл авах боломжтой.  

 

Таныг өдөрлөгт оролцохоос өмнө “Мандала Гарден” цогцолбор хороолол төслийн ерөнхий мэдээлэл хүргэхэд:

Үнэ цэн өсөн нэмэгдэх байршил  

14 жилийн турш тогтвортой үйл ажиллагаа явуулж буй “Монкон Констракшн ХХК”-н бүтээн байгуулалт болох Мандала Гарден нь 2020 оноос хойш нийт 15 га талбайд хэрэгжиж байгаа томоохон бүтээн байгуулалт бөгөөд одоогоор 1050 айл орон сууцаа хүлээн аваад байгаа билээ. Байршлын хувьд, өдрөөс өдөрт хурдтайгаар хөгжиж буй Яармаг, Арцатын аманд Богдхан уулын хойд бэл, Туул голын урд эргийн байгальтай хоршин сүндэрлэж байна. Тэр ч утгаараа:

  • Агаарын бохирдол, тоосжилт багатай, чийглэг, цэнгэг агаартай;  
  • Байгаль орчинтой ойр, эрүүл амьдралын хэв маягийг бүрдүүлэх боломжтой ; 
  • Хотын шинэ хөгжлийн голомтод — ирээдүйн үнэ цэнтэй байршил юм.  

Чанар, стандартад нийцсэн аюулгүй тав тухтай орчин

Орчин үеийн талст хэлбэрийн архитектур, эрчим хүчний хэмнэлттэй технологиор баригдсан уг төсөл нь:  

  • Дотоод засал, тоноглолд E Egger, SOHO, Schneider зэрэг олон улсын стандартад нийцсэн брэндийн материалуудыг ашигласан;  
  • 24 цагийн хяналтын камер, нэгдсэн системийн хяналттай; 
  • Барилгын хийц нь байгалийн гэрэл, салхины урсгал, цонхны харууцыг хамгийн зөв байхаар шийдсэн сэнсэн хэлбэртэй.     

 

Та болон таны гэр бүлд зориулан аюулгүй, тав тухтай, тайван орчныг Мандала Гарден цогцолбор хороолол цогцлоов.