Мандала гарден 301-р блок орон сууцыг улсын комисст амжилттай хүлээлгэн өглөө

A- A A+
Мандала гарден 301-р блок орон сууцыг улсын комисст амжилттай хүлээлгэн өглөө

Монкон констракшн ХХК-н бүтээн байгуулалтын нэг Мандала гарден цогцолбор хорооллын Water garden концепцтэй 301-р блок 111 айлын барилгыг улсын комисст амжилттай хүлээлгэн өглөө.  

Мандала гарден нь барилгын салбарт өмнө нь тогтоод байсан жишиг төлөвлөлтийг шат ахиулж, хүний өдөр тутмын хэрэгцээнээс гадна эрүүл, аюулгүй амьдрах хотхоны тохижилтыг, инженерийн дэд бүтэцтэй уялдуулсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон барилгын гэрчилгээтэй” орон сууц юм. 

Мандалал гарден цогцолбор хороолол нь Zoo, Water, Forest концепц бүхий гадаад талбайн зохион байгуулалттай бөгөөд "Water Garden" хэсэг нь "ТомЁ" ЕБС, цэцэрлэг, олон улсын стандартад нийцсэн усан бассейнтай спорт цогцолборыг шийдсэн төлөвлөлттэй гэдгээрээ онцлогтой.