Чимээгүй тахал буюу ХӨРСНИЙ БОХИРДОЛ

A- A A+
Чимээгүй тахал буюу ХӨРСНИЙ БОХИРДОЛ

         Улаанбаатар хотын иргэдийн эрүүл мэндэд агаарын бохирдлоос ч илүү хор хөнөөл үзүүлж байдаг зүйл бол хөрсний бохирдол юм. Харин тэрхүү хөрсний бохирдлыг үүсгэгч гол эх үүсвэр нь гэр хорооллын нүхэн жорлон. Улаанбаатар хотын нийт өрхийн дийлэнх нь гэр хорооллын бүсэд амьдардаг тул төдий тооны нүхэн жорлон дунд бид аж төрж, түүнээс ялгарах хорт агаараар амьсгалж буй билээ. 

         Улаанбаатар хотын эрчимтэй суурьшлын бүсэд хамаарах эдэлбэр газруудаас дээж авч, шинжилгээ хийхэд хотын хөрс 75 хувийн бохирдолд хүрсэн нь нэгэн тогтоогдсон байдаг. Арьс ширний үйлдвэр, эмнэлгийн хог хаягдал, автомашины ил задгай угаалга зэрэг нь хөрсний бохирдолд нөлөөлж буй боловч хамгийн том аюул нь гэр хорооллын нүхэн жорлон болохыг мэргэжилтнүүд дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг. Энгийнээр бодоход, өвөл цас хайлж, зун бороо орох төдийд нүхэн жорлонгийн бохир хальж буй нь хөрсний ариун цэврийн түвшнийг улам дордуулж байна. Иймдээ ч гэр хорооллын хөрсний бохирдлын 88 хувийг нүхэн жорлонгоос хөрс рүү нэвчих ялгадас үүсгэж буй юм. Нүхэн жорлонгоос ялгарах хортой хийний төрөлд багтдаг шивтрийн хий нь хэвлийд буй урагт нөлөөлж, ургийн гажиг үүсэх, үргүйдэлд нөлөөлөх зэрэг хор хөнөөл дагуулдаг байна. 

Улаанбаатар хотыг бүрхээд буй хөрсний бохирдол нь гэдэсний халдварт өвчин, амьсгалын замын өвчин үүсгэж, гадаргын болон газрын доорх усыг бохирдуулдаг аюултай. Ийнхүү бохирлогдсон хөрсөнд өвчин үүсгэгч нян вирус 25-400 хоног хадгалагдаж, халдвар дамжуулагч шавж хорхой үржих таатай орчин болдог. Түүнчлэн хөрсний бохирдлоос эвгүй үнэр гарах нь наад захын асуудал бөгөөд хүхэрт устөрөгч, метан зэрэг маш хортой хий ялгардаг аж.

 

      Нийслэлийн Байгаль Орчны Газраас хийсэн судалгааны үр дүнд, Нян судлалын үзүүлэлтээр “Их бохирдолтой” ангилалд дараах байрлалууд багтсан байна.   

  • Баянгол дүүргийн IX хороо, гэр хороолол 
  • Гэмтлийн эмнэлэг орчим 
  • Сонсголон орчим 
  • Нарантуул зах орчим 
  • Амгалан 
  • Хужирбулан 
  • Шархадны эцэс 
  • Дарь Эх 
  • Офицеруудын ордны тойрог 
  • 114-р сургуулийн орчим 
  • “Харгиа” цэвэрлэх байгууламж 
  • Толгойтын хуучин эцэс 
  • Төв цэвэрлэх байгууламж 
  • Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо, Бааст гол 
  • Дэнжийн 1,000 зах орчим 
  • Дамбадаржаа 
  • 7 буудал үйлчилгээний төв 
  • 32-ын тойрог 
  • Баянбүрдийн тойрог 
  • “Зурагт” гэр хороолол 
  • “Хүчит шонхор” зах орчим 
  • “Бөмбөгөр” худалдааны төв орчим 

          Улсын нийслэл маань дөрвөн уулынхаа дунд Алтан тэвшийн хөндийд нүүн ирснээс хойш Улаанбаатар хот Туул голоос хойш чиглэлд төлөвлөгдөж, хөгжсөн байдаг. Ийнхүү хот анх төлөвлөгдсөн байдлаасаа хүрээгээ тэлсээр, өдгөө Улаанбаатар хотын нийт өрхийн 60 хувь нь гэр хорооллын бүсэд аж төрөх болжээ. Гэвч хөрсний бохирдолд нэвчсэн суурьшлын бүсийг шинээр төлөвлөж, хөгжүүлэх боломжгүй. Тиймээс цаашид шинээр төлөвлөх хамгийн боломжтой бүсээр Яармаг тодорч, хотын шинэ төв энэ бүсэд бий болж буй билээ. Өөрөөр хэлбэл Яармагийн Арцатын ам орчим буюу Богд Хан уулын өвөр орчим нь Чимээгүй тахал буюу “Хөрсний бохирдол”-оос ангид бүс юм.