Ямар ч төрлийн интерьер дизайнд бүрэн нийцэх шийдэл

A- A A+
Ямар ч төрлийн интерьер дизайнд бүрэн нийцэх шийдэл

Дотоод орон зайн төлөвлөлт нь барилгын үндсэн дизайн буюу архитектурын шийдэлтэй бүрэн уялддаг. Тиймээс интерьер дизайн гэсэн агуулгад ашигтай зай талбай бүхий төлөвлөлт, барилгын материалын сонголт зэрэг олон зүйл багтдаг.

Хүн бүрийн хүсэл сонирхол өөр хоорондоо ялгаатай байдагчлан амьдрах гэр сууцаа хэрхэн тохижуулах нь тухайн хүний гоо зүйн мэдрэмжээс хамаардаг билээ. Харин барилгын компанийн хувьд ямар ч төрлийн интерьер дизайны шийдэлд бүрэн нийцэх дотор засалтай орон сууцыг хүлээлгэн өгөх нь нэн чухал байдаг.

“Мандала Гарден” хотхоны хувьд минимал хэв маягаар дотоод орон зайн төлөвлөлт хийсэн ба энэ нь модерн, классик, контемпрари зэрэг бүхий л төрлийн интерьер дизайнд төгс зохицохуйц шийдэл юм.

 

ХӨЛИЙН ХЭСЭГ

Гадна орчныг дотоод орчноос тусгаарлахын тулд хөлийн хэсгийн шаланд плита суурилуулжээ. Хөлийн хэсэгт плита байх нь хамгийн тохиромжтой бөгөөд арчиж цэвэрлэхэд хялбар, гаднаас орж ирсэн хөлийн тоос шороог нэвтрүүлэхгүй байх давуу талтай юм. 

Нэвтрэх хэсэгт ийнхүү тусгаарлалт бий болгохдоо үүдний шалыг зочны өрөөнийхөөс бага зэргийн нам доогуур байхаар төлөвлөсөн байна. Үүдний хэсгийн нэг чухал зүйл болох хувцасны шүүгээ, толь, сандал зэрэг байрлуулах зай талбайг оновчтой шийдвэрлэсэн байна.    

 

ГАЛ ТОГОО

Гал тогооны хэсгийн орон зайг төлөвлөхдөө хоол бэлтгэхэд тохиромжтой байх гэсэн гол шалгуурыг баримталжээ. Үүний тулд “Хөргөгч-Угаалтуур-Плитка” гэсэн гал тогоонд хамгийн их ашиглагддаг хэрэгслийн байршлыг зөв байрлуулж, “Ажлын гурвалжин” үүсгэх боломжтой төлөвлөлт хийсэн байна.

“Ажлын гурвалжин”-ыг зөв зохион байгуулж чадвал хоол бэлтгэхэд зарцуулах хугацаа богиносдог билээ.

Үүний дээр гал тогооны хэсэг болон зочны өрөөний төлөвлөлтөд хоолны ширээ байрлуулах хангалттай зай талбай шийдэж өгчээ.

 

ЗОЧНЫ ӨРӨӨ

ЦОНХ – Цонх, тагтыг нэг дор төлөвлөдөг нийтлэг жишгийг өөрчилж зочны өрөөний цонхыг бусад өрөөнийхөөс том хэмжээтэйгээр шийдэж, намхан тавцан суурилуулжээ. Зочны өрөөний цонх цэлгэр харагдацтай байх тусам байгалийн гэрэл тусах цаг уртасч, тухайн орчинд буй хүний сэтгэл зүйд эерэгээр нөлөөлж, таатай мэдрэмж төрүүлдэг байна. 

ХӨШИГ СУУРИЛУУЛАХ ХЭСЭГ - Хөшиг суурилуулах хэсгийг уналттай таазаар халхалж, цэвэр цэмцгэр харагдуулахад анхаарсан байна.

ГЭРЭЛТҮҮЛЭГ  – Зочны өрөө нь унтлагын өрөөнөөс ялгаатай нь гэрэлтүүлэг сайн байхыг шаарддаг. Тиймээс таазанд олон тооны нүдэн гэрэл суурилуулжээ. Нүдэн гэрлийн өнгийг сонгохдоо хүний нүд ядраадаггүй, байгалийн шаргал өнгөөр асдаг гэрэл сонгожээ. 

Гоёлын гэрэл /абажур/ суурилуулах хэсгийг сэтгүүлийн ширээ, хоолны ширээ байрлуулах хэсэгт төлөвлөсөн нь гэрэлтүүлгийн зөв төлөвлөлтөд тооцогддог байна.

 

МАСТЕР УНТЛАГЫН ӨРӨӨ

Мастер унтлагын өрөөнд унтаж амрахад тааламжтай, тайван орчин бүрдүүлэхүйц ханын цаас сонгох нь зохистой байдаг. Унтлагын өрөөнөөс дамжиж ордог угаалгын өрөөний хэв маягийг бүрдүүлэхдээ ч мөн адил дулаан шаргал өнгөтэй, матте плита сонгожээ.

 

УГААЛГЫН ӨРӨӨ

Айл бүрийн угаалгын өрөөнд гэрэлтүүлэгтэй толь, E0 стандартын герман эко хавтангаар хийсэн шүүгээ суурилуулсан байна. Шүүгээг угаалтуурын суурь болгож хананд тогтоосноор тавилгын доогуур тоосжилт үүсгэхгүй, орон зайг цэлгэр харагдуулах давуу талыг тооцоолжээ.

Угаалгын өрөө нь байнга чийгшилтэй байдаг орчин учраас таазны материал нэн чухал байдаг. Тиймээс чийгшилд тэсвэртэй талыг тооцоолж металл хавтан бүхий уналттай тааз суурилуулсан нь эдэлгээ сайтай, нян бактери үржүүлэхгүй байх зэрэг эрүүл ахуй болон чанарын шаардлагыг хангасан байна.

 

ТАГТ

Тагт битүү хаалттай учир тоос шороо, гадна орчны дуу чимээнээс бүрэн тусгаарлагджээ. Тагтыг зочны өрөөний нэг хэсэг мэт харагдуулж, дотор орчноос ялгаагүй орчин бүрдүүлэхийн тулд зочны өрөөтэй адил өнгийн плитаг сонгож, гэрэлтүүлэг, цахилгааны залгуур суурилуулсан байна. Ийм уужим цэлгэр төлөвлөлттэй тагтан дээрээ оройн нар жаргахыг харангаа дарс шимэн сууж болохуйц аж.

Тагт нь зохион байгуулалтын хувьд зочны өрөөнөөс хүүхдийн өрөө хүртэл үргэлжилсэн урт. Нийтлэг орон сууцны тагттай харьцуулахад хоёр дахин том буюу нийт 6.5 мкв талбайтай. Тагтны нийт талбайн 30 хувийг орон сууцны талбайд багтааж тооцдог тул тагт цэлгэр том байх тусам оршин суугч талдаа ашигтай байдаг билээ.

Тагтны хаалгыг төлөвлөхдөө хүүхдийн аюулгүй байдлыг тооцоолж зөвхөн зочны өрөөнөөс орц гарцтай болгосон байна.

 

ХҮҮХДИЙН ӨРӨӨ

Хүүхдийн өрөө нь унтаж амрах орчноос гадна сурч хөгжих орчин бүрдүүлсэн байхыг шаарддаг. Тиймээс хүүхдийн өрөөнд хичээлийн ширээ, хувцасны шүүгээ, ор тавих зай талбайгаас гадна дасгал хөдөлгөөн хийх орон зайг төлөвлөсөн байна.

Мөн тасалгаанаас бохирдсон агаарыг гаргаж, цэвэр агаар тогтмол оруулах буюу   агаар сэлгэлт сайн байлгах үүднээс хүүхдийн өрөөг хоёр тал руу харсан цонхтойгоор төлөвлөжээ.  Цонхны энэ төлөвлөлт нь байгалийн нар үзэлт сайн байх боломж бүрдүүлсэн.

Хүүхдийн өсөлт хөгжилтөд унтаж амрах хугацаа хамгийн их нөлөөлдөг тул гэрэлтүүлгийг шийдэхдээ үүнийг тооцоолсон байна.

 

ОРОН СУУЦНЫ ТӨЛӨВЛӨЛТ  

  • “Мандала Гарден” хотхоны барилгууд бие биенийхээ нарыг халхлахгүй байх цэгэн төлөвлөлттэй. Мөн гурван талтай хийцтэй учир айл бүрийн цонх хоёр тал руу харсан харагдацтай. Архитектур шийдлийн энэ давуу тал нь гадна агаарын урсгалыг маш сайн нэвтрүүлдэг тул дотор агаар сэлгэлт сайтай байдаг
  • Дотор орон зайн төлөвлөлтөд тийм ч таатай бус орчин бүрдүүлдэг нэг зүйл нь багана, дам нуруу байдаг. Харин бүрэн цутгамал хийцтэй “Мандала Гарден” хотхоны айл бүрийн дотоод орон зайн төлөвлөлтөд саад болох дам нуруу, баганагүй байхгүй тул цэлгэр уужим орон зайтай харагддаг.

Мандала гарден цогцолбор хороолол нь Яармаг, Арцатын аманд 15 га талбайд бүтээн байгуулагдаж буй цогцолбор хороолол юм.  

  • 65% -ийн ногоон байгууламж  
  • Машины хөдөлгөөнгүй, аюулгүй бүс дэхь тоглоомын талбай  
  • Сургууль, цэцэрлэг, үйлчилгээний төвийг цогцоор нь шийдсэн  
  • Zoo garden, Water garden, Forest garden төслүүдийг сургууль, цэцэрлэгтэй холбосон гүүрэн гарц
  • Оршин суугчдадаа зориулсан автобус үйлчилгээ  

Мандала гарден цогцолбор хороололын Water Garden төслийн танилцуулгыг татахыг хүсвэл доорх зурган холбоосоор нэвтэрнэ үү.