"МАНДАЛА ГАРДЕН" цогцолбор хороолол ШИЛДЭГ ШИНЭ ОРОН СУУЦ-аар шалгарлаа

A- A A+

Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс болох яармагийн арцатын аманд баригдаж буй МАНДАЛА ГАРДЕН цогцолбор хорооллын 1-р ээлжийг улсын комисс хүлээн авч, айлууд маань шинэ байрандаа нүүн орж эхэлсэн баярт мэдээтэй зэрэгцэн “Барилга эскпо 2022" үзэсгэлэн яармагаас “ШИЛДЭГ ШИНЭ ОРОН СУУЦ” шагналын эзнээр тодорсон давхар баяр бидэнд тохиож байна.

Мандала гарден цогцолбор хороолол нь нийт 2700 айлын 14 блок, AWT concept бүхий ZOO garden, WATER garden, FOREST garden гэсэн 3 хэсгээс бүрдсэн стандарт сайн зэрэглэлийн орон сууц юм.

Төслийн төлөвлөлтийг худалдаа үйлчилгээ, сургууль цэцэрлэг, ногоон байгууламж, хүүхэд, хөгшдөд ээлтэй орчин гэх зэрэг хүний амьдралын хамгийн чухал хэсгүүдийг шигтгэж өгч цогцоор нь бүрдүүлж байгаагаараа онцлог бөгөөд материал, тоноглолууд дээр дэлхийн чанартай, баталгаатай брэндүүдийг ашиглаж байгаа нь шилдэг орон сууцаар шалгарах гол шалгуур үзүүлэлтүүдийг давсан болов уу.

1-р ээлж болох ZOO garden маань ашиглалтад орж, 2-р ээлж болох WATER Garden-ийн 4 блок байрнууддаа ЗАХИАЛГА АВЧ ЭХЛЭЭД байна.

Water Garden ээлжийн онцлог нь оршин суугчиддаа таатай уур амьсгалыг бүрдүүлэх усан оргилуур бүхий ногоон байгууламж, мэргэжлийн усан спортын усан бассейн, спортын төвүүд, унадаг дугуйн зам зэрэг хамгийн таатай орчныг цогцоор нь бүрдүүлэхийг зорин ажиллаж байна.

Бидний хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг сайшаан дүгнэсэн Барилга экспо 2022 үзэсгэлэнг зохион байгуулагч Барилга MN, Барилга хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газруудад талархсанаа илэрхийлье.

“МАНДАЛА ГАРДЕН ЦОГЦОЛБОР ХОРООЛОЛ”

“МОНКОН КОНСТРАКШН” ХХК

 

Дэлгэрэнгүй мэдээллийг: 7575-8000 дугаараар холбогдон аваарай

Борлуулалтын алба өдөр бүр 09:00-18:00 цагийн хооронд ажиллаж байна.