Амьдарч буй орчин ба сэтгэл зүй 

A- A A+
Амьдарч буй орчин ба сэтгэл зүй 

Өндөр бүтээмжтэй ажиллах, гэр бүлдээ чанартай цаг зарцуулах, халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх бүхий л зорилгод тань амьдарч буй орчин маш том нөлөөллийг үүсгэдэг. Амьдарч буй орчин гэдэгт гэрийн дотор орчин, гадаах талбай, хөршийн харилцаа, сургууль цэцэрлэгийн хүртээмж, авто зам, ногоон байгууламж, аюулгүй байдал гэх мэтээр өргөн хүрээг хамарна.  

Энэ нь зөвхөн материалын чанар, амьсгалах агаар гэх ойлголтоос илүүтэй сэтгэлийн амар амгалан, тайван байдалтай мөн холбоотой аж.  

Амьдрах орчин бидний сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?  

Маслоу-н хэрэгцээний дагуу орон байр анхдагч бөгөөд аюулгүй байх хэрэгцээг хангаж байх ёстой. Гэвч хурдацтай хөгжил, өсөн нэмэгдэх хэрэгцээний нөлөөгөөр бахархах, өөрийгөө танин мэдэх, бусдаар хүлээн зөвшөөрүүлэх, нийгмийн статусаа тодорхойлох, амьдралын чанараа сайжруулах нэгэн хэсэг болж байна. Тэгвэл эдгээр хэрэгцээг хангахын тулд сэтгэл зүйн тогтвортой байдлыг чухалчилж үзэх хэрэгтэй. Сэтгэл зүйд хүчтэй нөлөөлдөг орчны нөлөөллийг дараах хэсгээс уншина уу.  

Гэрэл  

Байгалийн гэрэл бага, гэрэл муутай орчин нь стресс өдөөгч хүчин зүйлсийн нэг болдог. Тиймээс байр, орон сууцаа байгалийн гэрэл тусаж байхаар сонгох нь  гэр бүлийн гишүүдийн зан ааш болон уур амьсгал мөн ажлын бүтээмжид онцгой нөлөө үзүүлэх болно.  

Цэгэн төлөвлөлт бүхий орон сууц нь барилгын бүх байршилд нар тусах давуу талтай. Тиймээс шинэ орон сууцны судалгаандаа цэгэн төлөвлөлт бүхий эсэх гэсэн шаардлагыг тусгавал танай орон сууц барилгын аль ч байршилд байсан байгалийн гэрэл тусах давуу талыг бий болгох болно. 

Ногоон байгууламж 

Ногоон байгууламж нь бидний оюун санааны сайн сайханд байдалд хамгаалалтын нөлөө үзүүлдэг. Айдас, бүдүүлэг байдлыг бууруулж илүү тайван, өгөөмөр байдлыг нэмэгдүүлэхэд тусалдаг. Тиймээс ногоон байгууламж бүхий хүрээлэн буй орчинтой хорооллын хөршүүдийн харилцаа илүү сайн байх, хүүхэд байгальд хайртай болж өсөх олон давуу байдлыг бий болгодог.  

Байгальтай ойр, ногоон байгууламж бүхий орчинд амьдардаг хүмүүсийн  дунд хийгдсэн судалгаанаас харахад стрессийн түвшин бага, нийгмийн харилцааны чадвар өндөр байжээ. 

Аюулгүй байдал 

Чанга дуу чимээ ихтэй болон хүн их бужигнасан орчин нь кортизолын түвшинг нэмэгдүүлдэг. Зам тайлбай, ногоон байгууламжийн хүртээмжгүй байдал болон шаардлага хангахгүй тоглоомын талбай нь санаа зовнилыг нэмэгдүүлдэг байна. Мөн гэрэлтүүлэг муутай орчин хүнд аюул орсон мэт мэдрэмжийг төрүүлдэг. Тиймээс өсөн нэмэгдэх үнэ цэнэ бүхий орон сууц, хорооллууд аюулгүй байдлыг нэн тэргүүнд чухалчилдаг билээ.  

Орон сууцны сонголтдоо аюулгүй байдал хэсэгт дараах зүйлсийг тусгаж үзээрэй.  

  • Аюулгүй тоглоомын талбай  
  • Зам тайлбайн зохион байгуулалт  
  • Хороолол, хотхон, байр руу нэвтрэх, гарах чадвар  
  • Барилгын үндсэн бүтээц, барилгын материал, тоноглолын чанар  
  • Гэрэлтүүлэг, дотно гадна тохижилт  
  • Ногоон байгууламж 

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Шинэ орон сууц худаллдан авахдаа юуг анхаарах вэ? 


Мандала гарден цогцолбор хороолол нь Яармаг, Арцатын аманд 15 га талбайд бүтээн байгуулагдаж буй цогцолбор хороолол юм.  

  • 60% -ийн ногоон байгууламж  
  • Машины хөдөлгөөнгүй, аюулгүй бүс дэхь тоглоомын талбай  
  • Сургууль, цэцэрлэг, үйлчилгээний төвийг цогцоор нь шийдсэн  
  • Zoo garden, Water garden, Forest garden төслүүдийг сургууль, цэцэрлэгтэй холбосон гүүрэн гарц
  • Оршин суугчдадаа зориулсан автобус үйлчилгээ  

Мандала гарден цогцолбор хороололын Water Garden төслийн танилцуулгыг татахыг хүсвэл доорх зурган холбоосоор нэвтэрнэ үү.