Барилгын дотоод чанар ба эрүүл мэнд 

A- A A+
Барилгын дотоод чанар ба эрүүл мэнд 

Бид бүтэн өдрийнхөө нийт хугацааны 90 хувийг дотор орчинд өнгөрүүлдэг. Бидний эрүүл мэндэд амьсгалж буй агаар, идэж буй хоол хүнс, хүрэлцэж буй тавилга, хэрэгсэл гээд биднийг хүрээлэн буй орчны нөлөө их. Тиймээс гэр, оффис, цэцэрлэг, сургууль гэх мэт ойлголтод барилгын чанарыг заавал тооцож үзэх ёстой сэдэв юм. 

Барилгын материалд ач холбогдол өгөх хэрэгтэй юу? 

Зарим барилгын материалийн орц найрлагад агуулагдах химийн нэгдэл нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Богино хугацааны нөлөөлөл нь арьсны харшил, нүд улайх, хорсох, хоолой загатнах, ханиалгах, найтаах гэх мэт шинж тэмдэг илэрдэг бол урт хугацаанд астма, хорт хавдар, үргүйдэл үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлж байдаг. Эдгээр эрүүл мэндийн асуудлуудын зарим нь таргалалт, дотоод шүүрлийн эмгэг зэргээр удамшиж болдог. 

Сайн барилга, эрүүл оршин суугчид 

Чанартай материал ашигласан барилгын үнэ цэн зөвхөн мөнгөн дүн төдийгүй гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэндээр хэмжигддэг гэдгийг мартаж болохгүй. Тиймээс барилгын дотоод чанар буюу материал хийцлэлд онцгой анхаарах шаардлагатай юм. Жишээ нь:

  • Гал тогоонд халууны боловсруулалт ихээр хийгддэг тул гал тогооны тавилга, ширээ, ханын материал өрөөний температур болон чийгэнд өөрчлөгддөгүй, хорт бодис ялгаруулдаггүй байх
  • Тавилгын хавтан, материал нь урт, богино хугацаанд хүний биед хор хөнөөлгүй, хортой химийн бодис ялгаруулдаггүй байх 
  • Өрөөнд агаар сэлгэлт бүрэн хийгдэх төлөвлөлттэй байх
  • Сантехникийн тоноглол нь зэвэрдэггүй, гадна болон нүдэнд үл үзэгдэх хэсгийн өнгөлгөө сайтай байх
  • Ханын цаас болон бусад тавилгад үнэргүй, хорт бодисын агууламжгүй цавуу барицалдуулагч ашигласан байх шаардлагатай. 

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: ХҮН, БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ОРОН СУУЦ ГЭЖ ЮУ ВЭ? 


Мандала гарден цогцолбор хороолол нь Яармаг, Арцатын аманд 15 га талбайд бүтээн байгуулагдаж буй цогцолбор хороолол юм.  

  • 60% -ийн ногоон байгууламж  
  • Машины хөдөлгөөнгүй, аюулгүй бүс дэхь тоглоомын талбай  
  • Сургууль, цэцэрлэг, үйлчилгээний төвийг цогцоор нь шийдсэн  
  • Zoo garden, Water garden, Forest garden төслүүдийг сургууль, цэцэрлэгтэй холбосон гүүрэн гарц
  • Оршин суугчдадаа зориулсан автобус үйлчилгээ  

Мандала гарден цогцолбор хороололын Water Garden төслийн танилцуулгыг татахыг хүсвэл доорх зурган холбоосоор нэвтэрнэ үү.