Нийгмийн стрессээс ангижрахуй ба амьдрах орчноо шинжихүй

A- A A+
Нийгмийн стрессээс ангижрахуй ба амьдрах орчноо шинжихүй

Нийгмийн стрессээс ангижрахуй ба амьдрах орчноо шинжихүй

Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн ердөө 0.3 хувийг Улаанбаатар хот эзэлдэг ч гэлээ энд хүн амын маань тал шахам буюу 47.5 хувь нь амьдардаг. Иргэд нэг байршилд хэт бөөгнөрч, нягтрал нэмэгдэж буй энэ асуудал нь ганцхан манай улс ч биш, угаас суурин иргэншилтэй болон хожим энэ хэв маягт шилжсэн бүхий л улс, бүхий л хотуудад тулгардаг л зүйл. Өдгөө бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болоод буй автозамын түгжрэл, нар тусахааргүй шигүү баригдсан барилгууд, агаарын болон орчны бохирдол, үйлчилгээний байгууллагуудын оочер дараалал, ногоон байгууламжийн хүртээмж тэргүүтэй нийгмийн стрессийг өдөөгч үндсэн асуудлууд бүгд л хотын хэт нягтаршилтай холбогдоно.

Тэгвэл олон улс, хөгжингүй орнууд үүнийг хэрхэн шийддэг вэ?

Хүн амын хэт төвлөрлөөс үүдэлтэй асуудлыг шийдэх хамгийн үр дүнтэй гарц нь мэдээж хүн амыг зөв хуваарилан, суурьшуулах явдал. Үүний тулд улс орнууд нийслэл болон төв хоттойгоо ойрхон дагуул хотуудыг байгуулдаг. Бидний сайн мэдэхээр, Япон улсын нийслэл Токио хот Иокохама, Кавасаки, Чиба зэрэг, БНСУ-ын нийслэл Сөүл хот Инчон, Намянжү, Сувон зэрэг, Египет улсын нийслэл Каир хот Гиза, Шубра гэх мэт дагуул хотуудтай.

Монгол Улсын хувьд “Дэлхийн зөн” ОУБ-ын 600 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хүрээнд нийслэлийн дэд бүтцийг сайжруулах томоохон ажлуудыг зохион байгуулж буйн дотор хотын баруун чиглэл буюу Яармаг орчмын суурьшлын бүсийг түлхүү анхааран хөгжүүлж байгаа юм. Саяхныг хүртэл Богд Уул чигтээ урд зүгийн газрууд ихээхэн үнэлэгдэж, Улаанбаатарын хөгжил зөвхөн тэр чигт чиглэж байна уу? гэлтэй байсан билээ. Гэвч цагийн явцад Туул голыг даган баригдсан өндөр зэрэглэлийн орон сууц болон бусад барилгуудын чанарт хөрсний чийг сөргөөр нөлөөлж, мөөгөнцөртүүлэх болсноос гадна, гүний усны нэвчилт нэмэгдсэнээр машины зогсоол, зоорийн давхар бүхэлдээ усанд автан, зуны улиралд эдгээр асуудал нь улам ч хурцдах болсноор эргээд өндөр үнэтэй үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг бууруулж, оршин суугчдад хүндрэл учруулах гэх мэт сөрөг үр дүнг дагуулах болжээ. Туршлагад үндэслэсэн эдгээр сургамж болох байгалийн давагдашгүй хүчин зүйлс, байршлын болон төлөвлөлтийн хүндрэлүүд нь нийслэлийн дагуул хот, ээлжит бүтээн байгуулалтуудыг өөр зүгт төлөвлөх шийдвэрт жинтэй нөлөөлсөн нь гарцаагүй.

 

Та ирээдүйд хаана, ямар орчинд амьдармаар байна? Орон сууц авахдаа чухалчлан хардаг “жоорны” шалгуураасаа бидэнтэй хуваалцаарай.


Мандала гарден хотхоны танилцуулга

Мандала гарден хотхоны 1-р ээлж болох Zoo garden - 2.54га талбайд 510 айлын 17 давхар бүхий 5 блок төлөвлөгдсөн. Гэр бүлүүдийн хэрэгцээнд тохирох 46-190м2, 2-5 өрөө байрны сонголттой. Хотхон дунд авто машин зорчихгүй, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламжыг өндөр түвшинд шийдэж өгсөн нь оршин суугчдын амар тайван байх нөхцлийг бүрэн бүрдүүлж байгаа юм. Zoo garder-ний онцлог нь ирээдүй хойч үе болох хүүхэд багачуудад хүн байгаль хоёрын уялдаа холбоо, танин мэдэхүй, ан амьтдыг хайрлах хүнлэг ёс зүйн төлөвшил олгох өгөгдөл бүхий ховордон устаж буй улаан номонд орсон амьтдын хүрэл хөшөө, тоглоомууд төлөвлөсөн.