Та Яармаг орчмыг хэр сайн мэдэх вэ? Хэрхэн өөрчлөгдөж байгаа вэ?

A- A A+
Та Яармаг орчмыг хэр сайн мэдэх вэ? Хэрхэн өөрчлөгдөж байгаа вэ?

Та Яармаг орчмыг хэр сайн мэдэх вэ? Хэрхэн өөрчлөгдөж байгаа вэ?

Ойрын ирээдүйдэх Яармагийг та хэрхэн төсөөлдөг вэ? Арай хуучны гэр хороолол эсвэл одоогийн түр зуурын түгжрэлээр нь төсөөлсөөр яваа юм биш биз? Тэгвэл доор өгүүлэх хэдэн зүйлсэд анхаарлаа хандуулаад аваарай.

Автозамын зохион байгуулалт, хүртээмжийн хувьд үе үеийн нийслэлийн удирдлагууд олон жилийн өмнөөс уг асуудлыг онцгой анхааралдаа авсан ба хотын захиргааны шинэ барилгыг энд зүгээр ч нэг авч ирээгүй аж. Түүнчлэн түгжрэлийн эсрэг ТЭЦ-4, ТЭЦ-3-рүү чиглэсэн хоттой холбох хоёр гүүр шинээр барихаас гадна уулын замыг үргэлжлүүлэн татаж, Хөшигтийн хөндийдэх шинэ нисэх онгоцны буудлын хурдны замтай холбох төлөвлөгөөний дагуу авто замын түгжрэлийг шийдэхээр болсон байна.

Дагуул хот мэдээж төв хотынхоо ачааллыг бууруулж, хөдөлгөөний урсгалыг хуваалцах үүрэгтэй. Энэ нь ч утгаараа энд нийслэлийн хамгийн том эмнэлэг баригдахаар төлөвлөгдсөнөөс гадна И-Мартын ээлжит салбар нээгдэх аж. Хүний хэрэгцээг хангах томоохон сүлжээ дэлгүүр, энтертайнмент төвүүд, төрийн бүх төрлийн үйлчилгээнээс гадна Шинэ Монгол, Сакура, TomYo зэрэг улсын болон хувийн боловсролын байгууллагууд байрших нь эхнээсээ тодорхой болж буй.

Шинээр төлөвлөгдөж, бүтээн байгуулалтын ажлууд ар араасаа хийгдэж буйд удирдлагын зүгээс онцгой анхаарч Яармагийн цэвэр усны шугамыг зэс хоолойгоор, харин дулааны шугамыг 400-гийн хос магистрал шугамаар хийж, дэд бүтцийг анхнаас нь чанартай, найдвартай байгуулж байгааг тусгайлан онцлууштай. Их бүтээн байгуулалт өрнөж буй Яармагт орон сууцаа төлөвлөх нь ирээдүйдэх магад хамгийн үнэ цэнтэй, ашигтай хөрөнгө оруулалт болох нь дамжиггүй.


Мандала гарден хотхоны танилцуулга

Мандала гарден хотхоны 1-р ээлж болох Zoo garden - 2.54га талбайд 510 айлын 17 давхар бүхий 5 блок төлөвлөгдсөн. Гэр бүлүүдийн хэрэгцээнд тохирох 46-190м2, 2-5 өрөө байрны сонголттой. Хотхон дунд авто машин зорчихгүй, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламжыг өндөр түвшинд шийдэж өгсөн нь оршин суугчдын амар тайван байх нөхцлийг бүрэн бүрдүүлж байгаа юм. Zoo garder-ний онцлог нь ирээдүй хойч үе болох хүүхэд багачуудад хүн байгаль хоёрын уялдаа холбоо, танин мэдэхүй, ан амьтдыг хайрлах хүнлэг ёс зүйн төлөвшил олгох өгөгдөл бүхий ховордон устаж буй улаан номонд орсон амьтдын хүрэл хөшөө, тоглоомууд төлөвлөсөн.