Хүн, байгальд ээлтэй орон сууц гэж юу вэ? 

A- A A+
Хүн, байгальд ээлтэй орон сууц гэж юу вэ? 

Шинээр баригдаж буй олон орон сууц байгальд ээлтэй, тэнцвэрийг хадгалсан гэх концепцыг баримталж байна. Гэвч уг концепцын гол утга учир юу вэ? Хэрхэн концепцээ бодит байдал болгож буй орон сууцыг сонгох вэ?  

Байгальд ээлтэй, тогтвортой хөгжлийг хангасан пассив барилгад тавигдах шаардлага нэлээдгүй их. Нарны эрчим хүч, саарал усны технологи, дулаанаа алдагдал хамгийн бага шийдлийг тусгасан байх гээд шаардлагуудыг тооцвол өртөг ч нэлээдгүй их гарна. Гэвч энэ бүх зүйлсийг хотхон, хороолол бүр барилгадаа тусгах боломжгүй нь бодит үнэн юм. Энэ зөвхөн барилгын компани төдийгүй хог, хаягдал, эрчим хүчний гэх мэт олон салбарыг хамарсан асуудал болно.  

Гэхдээ байгальд ээлтэй барилга гэх концепцыг орон сууцны төсөлд хэрхэн суурьшуулж байгаа вэ? Уг нийтлэл дээрх асуудлыг шийдэж, шинэ орон сууц сонгоход тань туслана гэдэгт итгэлтэй байна. 

Ногоон байгууламж  

Ногоон байгууламж нь хөрс, агаар, дуу чимээний бохирдлыг бууруулахад онцгой ач холбогдолтой байдаг. Мөн стресс, сэтгэлийн түгшүүр бууруулах, бүтээмж нэмэгдүүлэх олон давуу талтай. Дэлхийн томоохон хот суурин газруудад нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн талбайн хэмжээ 15-18 мкв байдаг. Харин Монгол улсад дунджаар 4-6 мкв байдаг байна.  

Мандала гарден цогцолбор хороолол нь нийт талбайн 65%-ийг ногоон байгуууламж байхаар төлөвлөсөн. Энэ нь нэг хүнд 13-15 мкв ногоон байгууламж ноогдож буй хэмжээ юм.  

Барилгын материал  

Бид амьдралын ихэнх хэсгийг дотоод орчинд өнгөрүүлдэг бөгөөд бидний амьсгалж буй агаар, идэж буй хоол хүнсэнд барилгын материалын орц найрлага шингэж байдаг билээ. Тиймээс эрүүл мэндэд хор хөнөөлгүй, хорт хавдар үүсгэгч бодисгүй тоноглол, материалыг ашигласан барилгыг сонгох нь ирээдүйн эрүүл мэндийн зардлыг бууруулж, амь насаа хамгаалж буй хэрэг юм.  

Барилгын материал, тоноглолд юуг анхаарах вэ?  

  • Хүнд метал, хар тугалгын агууламжгүй хавтан  
  • Цэвэр модон шал  
  • Цаасан обой  
  • Зэврэхгүй, химийн найрлагагүй сангийн тоноглол 
  • Үнэргүй, хорт бодисын агууламжгүй цавуу барицалдуулагч  

Чанартай барилгын материал ашигласан барилгын үнэ цэн зөвхөн мөнгөн дүн төдийгүй гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэндээр хэмжигддэг гэдгийг мартаж болохгүй.  

Цогц төлөвлөлт  

Барилгын эргономик байдал, эдийн засгийн үр ашигтай тооцооллыг шингээх нь цогц төлөвлөлтийн гол утга учир билээ.  

  • Хотхон / хороолол доторх цэцэрлэг, сургуулийн шийдэл нь carbon footprint буюу нүүрс хүчлийн хийн үйлдвэрлэлийг буруулахад томоохон түлхэц болдог.  
  • Алхах, гүйх зам талбай хөдөлгөөнд саад учруулахгүй, эрүүл мэндэд аюулгүй байхаар төлөвлөгдсөн байх  
  • Явган, машинтай, тэрэг, тэргэнцэртэй аль ч үед саадгүй зорчих боломжтой байх 
  • Хүүхдийн тоглоомын талбай нар, агаарын харилцан үйлчлэлд орж, хорт бодис ялгаруулахгүй материалтай байх  
  • Тоглоомын талбай, явган зам зэрэг нь автомашины эрсдэлийг бууруулан төлөвлөсөн байх 
  • Биеийн дасгал хөдөлгөөн хийх нөхцөл боломжийг бүрдүүлсэн байх  

Цогц төлөвлөлт бүхий орон сууц нь дээрх үндсэн шаардлагыг хангасан байх ёстой.  


Мандала гарден цогцолбор хороолол нь Яармаг, Арцатын аманд 15 га талбайд бүтээн байгуулагдаж буй цогцолбор хороолол юм.  

  • 60% -ийн ногоон байгууламж  
  • Машины хөдөлгөөнгүй, аюулгүй бүс дэхь тоглоомын талбай  
  • Сургууль, цэцэрлэг, үйлчилгээний төвийг цогцоор нь шийдсэн  
  • Zoo garden, Water garden, Forest garden төслүүдийг сургууль, цэцэрлэгтэй холбосон гүүрэн гарц
  • Оршин суугчдадаа зориулсан автобус үйлчилгээ  

Мандала гарден цогцолбор хороололын Water Garden төслийн танилцуулгыг татахыг хүсвэл доорх зурган холбоосоор нэвтэрнэ үү.